Эрдэнэтрүү галт тэргээр зорчоод ирлээ. Ажлын газрын залуутай ганц өдрийн томилолттой, өдөртөө багтаж ажлаа амжуулаад орой нь буцах билеттэй. Суудал бичүүлсэн 18-р вагонд ороод би гайхав: цэвэрхэн, купенүүд нь шинэчилэгдсэн, 00 нь эрэгтэй эмэгтэйгээрээ салсан. Ажилладаггүй болохоос биш зурагт хүртэл цонхон дээр нь өлгөөтэй. Зурагтын нэр - Солонго.
Шинэ чийдэнгүүдийн товч харанхуйд гэрэлтнэ. Унтраалгаа тэмтчиж хайх шаардлагагүй.
Зөөлөн түшлэгтэй, хөшиг нь ширээний бүтээлгэтэй ижилссэн. Хамгийн гол нь - цонх нь хүн шиг онгойно. Хүчилж, зүүгдэж барихгүй гэсэн үг. Өдийд вагонуудын цонхны дулаалгыг аваагүй болохоор онгойхгүй, нэмэх нь галлагаагаа зогсоогоогүй (вагон мянга шинэчилэгдсэн ч нүүрс бол түлээстэй хэвээрээ шүү дэ) байдаг болохоор шөнө агаар дутагдаж тийчэлж хонох нь их. Билет бичүүлэхэд аз таарч ийм купе таарвал цонх нээлттэй зорчино гэсэн үг. Зам хол бол энэ нь бүх тав тухаас бараг хамгийн чухал нь.
Ганц стакан цай өгдөг байсан бол найруулдаг сүүтэй цай, кофе, ногоон ба байхуу цайнаас хоёрыг сонгуулах бөгөөд боодолтой ёотон хүртэл бий. Тамборт тамхи татаад зогсож буй хүнтэй нэгч таарсангүй, торгодог болсон байж магад, учир нь цагдаа хэд хэд таарсан.
Проводник нь сайхан ааштай гэж жигтэй. УБТЗ-д хэзээ ийм өөрчлөлт явагдсаныг мэдэхгүй юм, ямартаа ч үйлчилгээ нь бодитой сайжирч чаджээ.
Вагон шинэчлэгдсэн ч зорчигч бол хэвээрээ шүү дэ, хэ-хэ. Тиймээс манай зорчигч зажилсан бохио ширээний доор наахгүй бол монгол хүн биш. Би бүр зорьж ширээн догуур нь шагайв - байж л байгаа юм чинь бохь (сайн харагдахгүй байна уу? нугасруу нь хар, нуугдсан байгаа).
Орой нь буцахаар вокзал оров. 17-р вагонд суудал бичүүлсэн байлаа. 18-ын дэргэдүүр өнгөрсөн чинь проводник нь "Та хоёр өглөө билетээ авахаа мартаад явсан байна лэ, галт тэрэг хөдлөхөөр ирээд авчихаарай, би хадгалчихсан байгаа" гэв. Бид хоёр "Өө юун сайн юм, баярлалаа" гэв. Тэгээд л 17-р вагонд орсон чинь... ха-ха.Здравствуй СССР! Сэтгэлд дотно танил төрх.
Цуг явсан залуу маань солонгост олон жил болсон, монголд галт тэргээр зорчилгүй удаж байгаа нэгэн. Мань эр шууд сэтгэлээр унав: ирсэн вагон ямар тухтай байсан юм бэ, энэ дэргэд нь хэрэг алгаа гээд.
Надад бол үндсэндээ падлий. Гол нь хурхирдаг, эвгүй үнэртэй, архи хусдаг, эсвэл зогсоо зайгүй юм асууж шалгаадаг зорчигч л цуг нэг купенд таарчихгүй бол 11 цаг хаана ч хэвтсэн яахав дэ цус, купе л бол купе - тэвчиж болно. Плацкарт бол харин чанга шүү.
Харин ч элементүүдийг нь хараад инээд хүрэх шиг.
Гол хүндрэл - цонх нь онгойхгүй. Нар төөнөөд бүгчим гэж жигтэй. Шөнө хаалгаа онгорхой унтаж таарах нь дэ гэсэн шүү юм бодож байлаа.
Манай залуу би билетээ 18-с авангаа тэр вагонд сул купе байна уу тагнаад ирье гэв. Би тэгээ тэг гэчихээд зүйрмэглэж байтал эргээд бөөн баяр орж ирэв: нэг хоосон купе байна Ганзо ах, би проводник эгчээс гуйсаар байгаад тийш шилжихээр тохирчихлоо, алив нүүцгээе гэв. Тэгээд л буцаад гоё вагондоо орчихсон.
Цагаан хэрэглэл хуучин цагт гялгар уутанд олгогддог байсан бол одоо ямарч байсан гаднаас нь хараад шууд сэтгэлээр унахгүй, хэ-хэ.
Шинэ чийдэнгүүдийн товч харанхуйд гэрэлтнэ. Унтраалгаа тэмтчиж хайх шаардлагагүй.
Зөөлөн түшлэгтэй, хөшиг нь ширээний бүтээлгэтэй ижилссэн. Хамгийн гол нь - цонх нь хүн шиг онгойно. Хүчилж, зүүгдэж барихгүй гэсэн үг. Өдийд вагонуудын цонхны дулаалгыг аваагүй болохоор онгойхгүй, нэмэх нь галлагаагаа зогсоогоогүй (вагон мянга шинэчилэгдсэн ч нүүрс бол түлээстэй хэвээрээ шүү дэ) байдаг болохоор шөнө агаар дутагдаж тийчэлж хонох нь их. Билет бичүүлэхэд аз таарч ийм купе таарвал цонх нээлттэй зорчино гэсэн үг. Зам хол бол энэ нь бүх тав тухаас бараг хамгийн чухал нь.
Ганц стакан цай өгдөг байсан бол найруулдаг сүүтэй цай, кофе, ногоон ба байхуу цайнаас хоёрыг сонгуулах бөгөөд боодолтой ёотон хүртэл бий. Тамборт тамхи татаад зогсож буй хүнтэй нэгч таарсангүй, торгодог болсон байж магад, учир нь цагдаа хэд хэд таарсан.
Проводник нь сайхан ааштай гэж жигтэй. УБТЗ-д хэзээ ийм өөрчлөлт явагдсаныг мэдэхгүй юм, ямартаа ч үйлчилгээ нь бодитой сайжирч чаджээ.
Вагон шинэчлэгдсэн ч зорчигч бол хэвээрээ шүү дэ, хэ-хэ. Тиймээс манай зорчигч зажилсан бохио ширээний доор наахгүй бол монгол хүн биш. Би бүр зорьж ширээн догуур нь шагайв - байж л байгаа юм чинь бохь (сайн харагдахгүй байна уу? нугасруу нь хар, нуугдсан байгаа).
Орой нь буцахаар вокзал оров. 17-р вагонд суудал бичүүлсэн байлаа. 18-ын дэргэдүүр өнгөрсөн чинь проводник нь "Та хоёр өглөө билетээ авахаа мартаад явсан байна лэ, галт тэрэг хөдлөхөөр ирээд авчихаарай, би хадгалчихсан байгаа" гэв. Бид хоёр "Өө юун сайн юм, баярлалаа" гэв. Тэгээд л 17-р вагонд орсон чинь... ха-ха.
Цуг явсан залуу маань солонгост олон жил болсон, монголд галт тэргээр зорчилгүй удаж байгаа нэгэн. Мань эр шууд сэтгэлээр унав: ирсэн вагон ямар тухтай байсан юм бэ, энэ дэргэд нь хэрэг алгаа гээд.
Надад бол үндсэндээ падлий. Гол нь хурхирдаг, эвгүй үнэртэй, архи хусдаг, эсвэл зогсоо зайгүй юм асууж шалгаадаг зорчигч л цуг нэг купенд таарчихгүй бол 11 цаг хаана ч хэвтсэн яахав дэ цус, купе л бол купе - тэвчиж болно. Плацкарт бол харин чанга шүү.
Харин ч элементүүдийг нь хараад инээд хүрэх шиг.
Гол хүндрэл - цонх нь онгойхгүй. Нар төөнөөд бүгчим гэж жигтэй. Шөнө хаалгаа онгорхой унтаж таарах нь дэ гэсэн шүү юм бодож байлаа.
Манай залуу би билетээ 18-с авангаа тэр вагонд сул купе байна уу тагнаад ирье гэв. Би тэгээ тэг гэчихээд зүйрмэглэж байтал эргээд бөөн баяр орж ирэв: нэг хоосон купе байна Ганзо ах, би проводник эгчээс гуйсаар байгаад тийш шилжихээр тохирчихлоо, алив нүүцгээе гэв. Тэгээд л буцаад гоё вагондоо орчихсон.
Цагаан хэрэглэл хуучин цагт гялгар уутанд олгогддог байсан бол одоо ямарч байсан гаднаас нь хараад шууд сэтгэлээр унахгүй, хэ-хэ.
No comments:
Post a Comment