Шашиныг коммунизмтэй харьцуулвал олон төстэй зүйл илэрнэ.
БНМАУ-д шүтлэг байгаагүй гэвэл худлаа. Нам засаг, удирдагчидаа шүтэж л байсан. Тэрний өмнө нэг шүтлэг нь (коммунизм) нөгөөгөө (шарын шашин) дарсан юм. Бүр өмнө гэвэл буддын урсгалууд хоорондоо шар улаанаараа талцаж дайтаж л байсан. Ер нь 20-30-аад оны террорыг шарын шашины үед хүмүүжсэн, төлөвшсөн хүмүүс гүйцэтгэсэн шүү дэ. Би өдгөө ч хэт өндөр настай лам нарт төдийлөн итгэдэггүй. Соц үед лам байсан бол яахав, ойлгоно. Тэс өөр зүйл залж явсан нөхөр зах зэлийн шуурганаар орхимж ороосон бол номын мэргэнд нь миний хувьд итгэхэд бэрх.
Коммунизм бол нэг төрлийн шашин шүтлэг мөн гэж үзэж болно. Тэнд библи, коран байдаг бол энд Маркс ахын "Капитал", "Коммунист намын тунхаг бичиг" байх жишээний. Христос эргэж төрсөн бол Владимир Ильич бүр гүт - үхэшгүй мөнх шүү дэ.
Шашин буруу номтон гэж хөнөөдөг байсан бол нам хувьсгалын эсэргүү гэж бүрэлгэж л байсан. Эцэг, хүү, ариун сүнсний оронд Маркс, Энгельс, Ленин гурав гарч ирсэн. Бурханы баримал, зээхт наамал залдаг байсан бол удирдагчдын бюст, хөрөг зураг халааг нь авсан. Бурханы сургаал түгээж яваад амиа алдагсад олон ч коммунизмын төлөө алтан амиа өргөгсөд дутахааргүй олон бий.
За тэгээд төгсгөлд нь: диваажин гэж хийсвэр ойлголт байдаг бол зүтгээд зүтгээд хүрдэггүй гэрэлт нийгэм Коммунизм гэж бас бий нөхдөө.

No comments:
Post a Comment