29 April 2015

Орос хэлний хичээл

Бид хойд хөршрүүгээ визгүй зорчих эрхтэй болсон. Дуртай үедээ хэнч бай аялах боломжтой. Тиймээс орос хэлэндээ таг байж таарахгүй. Меня зовут ... гэх мэт зүйл заагаад дэмий байлгүй, амьдралд ойр зүйл бичье гэж бодлоо.
Орос хэлний гол хөдөлгүүрийн нэг нь мат буюу бүдүүлэг хараал юм. Хараал дан мат-аас бүрдэхгүй л дэ, "добрый" хараал бас бий. 
Дээр үеийн болон орчин цагийн хэллэгүүд хоорондоо мэдээж ялгагддаг. Тухайлбал: тэнэг, юм боддоггүй маанагдуу нөхрийг юу гэхэв? XIX зууны үед "дурак", "лапоть" г.м.-ээр цоллох байсан болов уу. Энэ нь үнэндээ хараал биш. Одоо бол "дегенерат", "имбецил", "деблоид" гэнэ. Энэ нь ч хараал биш, хөнгөн доромжлол. Манайд дүүрсэн толгойг "эргүү мал" гэдэг нь нүүдэлчин соёлыг маань илтгэнэ. Бид нэгнийгээ өвчин туссан малтай жишиж байхад оросууд хамгийн хямд хөлний өмсгөлтэй зүйрлэж байх жишээний. 
Мат хэдийгээр муухай ч гэлээ алхам тутам таардаг юм. Мат урсгалаа гээд хэн нэгнийг доромжилж буй юм биш. Гайхсан, баярласан, уурласан бүхий л нөхцөлд мат хэрэглэгддэг. Асуух, хариулах, бөөрөнхийлөх - бүгдэд нь. Тодорхой жишээ: Орос хүн ямарваа нэг тасархай гоё зүйл хараад юу гэхэв? "Охуенно!" хэмээн уулга алдна. Сэтгэлд нь хүрээгүй бол "Хуёво" болчихно. Уурлаад хэн нэгнийг цаашаа зайл гэхийн оронд "Пошёл на хуй!" гэж товч санаанаа хэлнэ. Хамгийн түгээмэл хэллэгүүдийн нэг л дэ. Манайд "наахуу" гэж идээшсэн дэ. "На хуй?" гэж асуух нь "Яах гэж? Ямар хэрэгтэй юм?" гэсэнтэй дүйцнэ. "Хуйня" гэдэг нь хэнд ч хэрэггүй хог гэсэнтэй агаар нэг. "Чо это за хуйня? (херня)" - Энэ чинь юу гээчийн хог вэ? "Хуй тебе!" - Май амьсгаа минь! "Хули это надо?" - Энэ (ингэх) ямар хэрэгтэй юм? "Хуй знает" - хэн мэдлээ цус г.м. хязгааргүй үргэлжлүүлж болно.
Би чөлөөт цаг заваараа гар утасны app бичиж эхэлдэг юм билүү гэсэн бодолтой байгаа. Өдөр болгон нэг шинэ орос хэллэг тайлбарладаг. Өглөө та сэрээд утсаа нээхэд "Хуесос ебучий!" гээд гараад ирвэл өдөр өөдрөг эхэлнэ биз дэ, хэ-хэ.
Ийм зүйл зохион бүтээвэл дэмжих үү? Эсвэл гадны хараал сонин биш үү?

2 comments:

  1. 2 гараад өргөөд дэмжинэ хэхэ

    ReplyDelete
  2. Үнэхээр дэмжүүштэй санаа байна

    ReplyDelete