Pano гэдэг нь испани хэлний «pañuelo» буюу нусны алчуур гэдэг үгнээс үүсэлтэй. Өнгөрсөн зууны 40-өөд оноос Мексикийн шоронгуудад нусны алчуур дээр зураг зурах үзэгдэл дэлгэрч эхэлсэн байдаг. Тэр үед нусны алчуур нь гадаад ертөнцтэй хууль дүрэм зөрчихгүй мэдээлэл солилцох цорын ганц арга байсан гэдэг. Одоо цагт ч гэсэн гоё зурагтай нусны алчуур латин америкийн шоронд "хатуу валют" болж чадна. Уран бүтээлийн үндсэн сэдэв нь - үхэл, шүтлэг, бүсгүйчүүд. Шоронгийн "овгор" байлаа ч гэлээ нусны алчуур дээр зураг зурахаас буцдаггүй байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment