2009 онд хамгийн гоё болон муухай логотой арилжааны банкийг тодруулж байсан билээ. Энэ удаад залхууралгүй үйл ажиллагаа хэвийн эрхэлж буй арилжааны 15 банкны логог авч үзнэ. Дампуурсан банкнуудын хохь. Яахав, дээр нь улсынхаа Төв банкийг нэмчихэж болно:
Монголбанкны лого яахав, боломжийн. Ямартаа ч ичиж нүүр улаалгахааргүй зохиогдсон эд.
Худалдаа хөгжлийн банкны лого гоё бүтээл мөн. Үсэгнүүдийн шрифт одоо гологдож байна. Онцын өөрчлөлт оруулалгүйгээр цэвэрхэн засварлачихаж болно уг нь.
Капитал банкны лого бас гоё. Таалагддаг.
Асуудлыг толгой гашилгалгүй хялбар шийдвэрлэсэн банк олон бий. Тухайлбал, Хөгжлийн банк - өлзий хээ тавьж өгөөд болоо. Шрифт ёстой хэрэг алга. Дээр нь сэртэнгүй фонт (Arial бололтой), доор нь сэртэнтэй фонтоор (TimesNewRoman) хольж бичиж болдог гэж хэн заасан нь сонин.
Дараачийн төлөөлөгч - Төрийн банк. Муухай лого, өөр юу гэхэв. Төр гэдэг үг агуулсан зүйл ийм байж таарахгүй.
Хялбарчлагчдын бас нэг нь - Чингис хаан банк. Гоё гэж хэлхэд бэрх зүйл. Яахав Төрийн банкнаас дээр юм да хөөрхийс.
Үзээрийн ангилалд Эрэл банк өөрийн хүндтэй байр суурийг эзэлнэ.
Харин Тээвэр хөгжлийн банк чимээгүй байж байгаад боломжийн таних тэмдэгтэй болчихож. Бичиг нь нормаль.
Капитрон заваан гэгч дэлхийн бөмбөрцөг бүхий логоноосоо салсан нь сайшаалтай. К үсгийг үлдсэн үсэгнүүдрүү үл ялиг шахаж өгөх хэрэгтэй. Стандарт text-editor-оор бичих үед үсэг хоорондын зай автоматаар авагддаг. Тэгээд үсэг болгоны онцлогоос шалтгаалж хоорондын зайнууд нь их бага болдог. Лого зохиож буй бол үсэг болгоныг нэг нэгээр нь өрж үг бий болгох нь зөв гэж бодож байна.
Бэлэн зүйл ашиглагчидын жагсаалтаас нэг банк сугараад үлдчихэж - Улаанбаатар хотын банк. Нийслэлийн лого давгүй болохоор банкных ч тийм ч муухай биш.

Хамгийн үзээрийн гэж хэлж болохуйц лого. Тэр томруулдаг шил логоны нэг хэсэг биш шүү, хэ-хэ. Зураг нь олдохгүй байна. Ийм зүйлд цаг зарцуулж нээх их хайхыг ч хүссэнгүй үнэндээ. Кредит банкныхаан! Зэрвэс хархад эр бэлэг эрхтэн шиг энэхүү логоноосоо ангижирч шинэ логотой болоо.
Хуучинтай нь зүйрлэхийн аргагүй сайжирч, Үндэсний хөрөнгө оруулалт банкны лого нь. Гэхдээ бас л болоогүй байна да, болоогүй байна. 2 дөрөө ч юм шиг, 2 арка ч юм шиг, зарим нэг нь хамрын хийдийн ойролцоох байгууламж гэж тайлбарлаж мэднэ.
Нилээн хэдэн жилийн өмнө Голомтынхон шинэ лого зохиолгохоор сонингоор уралдаан зарлаж байсан боловч муу бүтээлүүд ирсэн үү яасан, хуучинтайгаа үлдсэн. Яахвээ, тэсээд байж болно, гагцхүү бичгийн хэвээ л яаралтай өөрчлөх хэрэгтэй байна. 90-ээд оноос хойш 20 жил өнгөрсөн шүү дэ нөхдөө.
Хадгаламж банк хөөрхий хэзээ ч боломжийн логотой байж үзээгүй. Дандаа согтуу зураач салфетканы булан дээр зурсан юм шиг лого-нуудтай байсаар ирсэн. Сүүлийн хувилбар нь тэдгээр аймшигуудын дэргэд бол лого. Гэхдээ өнгөний зохилдлогоо нь эргэлзээ төрүүлж байна.
Хаан банк ч яахав дэ, байдаг нэг халтуурын бүтээл.
Харин Хас бол ондоо шүү. Хөөрхөн зүйл сэдсэн байгаа юм. TDB шиг шрифт нь л гологдоод байна.

Пээш, лого ийм нарийн байдийм уу?
ReplyDeleteхас банк яагаад кирилл латин хоёр үсэг хольж бичсэнийг ёстой олгодоггүй шүү. нэгмөсөн кирилээрээ бичвэл зүгээр
ReplyDeleteКсаак Банк гэж үү
ReplyDeleteooroo logo hiij chaddag uu??? hun l shuumjileed baih yum!!! yadaj neg garaasaa logo gargaj surchaad tegj yariach!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ReplyDeleteХас банкны логог Монголоор уншвал ШакБанк гэж унших уу?
ReplyDeleteголомт банкны логоны тайлбарыг мэдэх хүн байнуу
ReplyDelete