Ахуй амьдрал нь хэвийн үргэлжилж байхад хүмүүс ямар нэг юм эсэргүүцэхээр нэгдэхээсээ илүүтэйгээр ямар нэг үзэл бодлыг дэмжиж нэгдэх нь илүү байдаг. Харин нөхцөл байдал дордож эсэргүүцлийн туг дор олон хүн цугларвал хяналтгүй, аюултай хүч болж хувирдаг. Ер нь олон хүн нэг дор цуглах нь хувь хүн гэдэг ойлголтыг хэсэг хугацаанд үгүй хийдэг. Хүн өөрийн мэдэлгүй том машины эрэг боолт болчихно. Ёс зүй, мораль, хэм хэмжээ гээд байх зүйл тэрхүү машинд байхгүй. Замдаа таарсан болгоныг дайраад гарна. Нийгмийн эмх замбараагүй байдал ингэж л үүсдэг. 7-р сарын 1-нд цагдаа руу анх чулуу шидсэн нэг нөхөр байж л байгаа шүү дэ. Тэр нөхөр ганцаараа байсан бол чулуу шидэх билүү? Олны дунд байвал танигдахгүй, нөгөө талаасаа хамгаалалттай байгаа юм шиг хуурамч мэдрэмж хүнд төрдөг гэж байгаа. Чулуу труба миний гарт бариулахын тулд онц ноцтой нөхцөл үүссэн байх ёстой. Жишээ нь: дотны хүмүүст минь бодит аюул тулгарсан, эсвэл улс орны тусгаар тогтнолд халдлага үүссэн бол арга ядаад босох л байх. Наана нь ямарч улс төрийн хүчин, нам лам, мөнгө албан тушаал намайг буйдангаас минь босгохгүй.
Чамайг хүн хараагүй байхад ёс зүйгүй аашилж болно гэсэн бичигдээгүй хууль байх шиг: интернэтэд нэргүй коммент үлдээхдээ бусдыг доромжилж болно, хүн хараагүй бол нууцаар хамраа ухчихна г.м. Хүн болгонд хүмүүжил, ёс зүй, боловсролын түвшин, үзэл бодол гэж бий. Энэ бүхний нийлбэр нь "хувь хүн" гэдгийг бий болгодог. Компьютерээр ярих юм бол тус хүний үйлдлийн систем байгаа юм. Хурууны хээ шиг дахин давтагдахгүй зүйл. Энэ OS нь бага алдаатай, найдвартай ажиллагаатай байвал уг нь сайн. Нийгэм нь иргэдээ update хийж байх ёстой юм. Үгүйдээ иргэн өөрийгөө сайжруулахаар ажиллаж байх ёстой. Яаж? Юм уншиж. Хүн уншихаа байхаар л деградацид орж байгаа юм. Байнга уншиж байх хэрэгтэй. Мэдээж юу унших нь бас чухал.
Өнөөдрийн манай улсын иргэн 100 жилийн өмнөх монгол хүнээс чанарын хувьд сайжирсан байх ёстой: эрүүл, боловсролтой (боловсрол гэж сургууль төгсөхийг хэлээгүй шүү), чөлөөт үзэл бодолтой, шударга, хариуцлагатай г.м. Гэвч дорвитой ахиц дэвшил энэ тал дээр гарсан эсэх нь эргэлзээ төрүүлсээр.

No comments:
Post a Comment