Заримдаа ээлжит негатив интернэтээс уншаад ингэж нервээ барах хэрэг байсан уу гэж өөрөөсөө асуудаг. Комментуудруу бол ороод ч хэрэггүй - мөр алгасаад доромжлол, хараал, гүтгэлгэ. Энд л жинхэнэ утгаараа хэлье гэснээ эмээх зүйлгүй сайхан бичиж байгаа юм да манайхан. Ямар ч их үзэн ядалт юм. Хэн нэгнийг муулж, хараар будлаа гээд өөрөө цэвэр үлдэхгүй гэдгийн ойлгох хэрэгтэй. Төрийн албан хаагчийн тухай бичсэн бол - муу авилгачийг шоронд шар махтай нь хатаа. Бизнесмен бичигдвэл - шалгаад алийг нь алдуул. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад л шонд өлгөчих шинжтэй байх юм. Энд манай иргэд өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна гэж бодохлоор осолтой гаруудтай нэг завинд аялж буй мэт. Бие биенээ хайрлах нь хаашаа юм, гэхдээ доромжлохгүй байж бас болноо до.
Төр, олон нийт, хувь хүн гэсэн гурван субъект байна гэж үзвэл энэ гурвын ашиг сонирхол зарим зүйл дээр нийлж, зарим дээр нь зөрөх нь ойлгомжтой. Тодорхой жишээ авч үзье: хүн алж болохгүй гэдэг дээр бүгд санал нийлнэ. Мөн хулгайч шоронд суух ёстой гэдэгтэй маргахгүй байх. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ чанартай байх ёстой гэдэгтэй мөн л цөм санал нийлдэг. Бүгд санал нэгдээд сайхан байгаа биз? Гэвч энд төр засаг маань санал нийлсэн асуудал дээр хангалттай хүчин чармайлт гаргахгүй байхаар олон нийт, хувь хүмүүс сэтгэл дундуур болж ирж байгаа юм. Тэгээд төрөө муулдаг. Хулгайч нь шоронд суугаагүй, иргэд нь амьд явах баталгаа байхгүй, эрүүл мэнд болон боловсролын салбар хэцүү байхад хэн төр үүргээ сайн гүйцэтгэж байна гэх билээ дэ. Гэхдээ бүх зүйлд төр засагаа буруутгах нь бас буруу. Би юу хийлээ гэдэг асуултыг өөртөө тавих л хэрэгтэй.
Төр, олон нийт, иргэдийн үзэл бодол таардаггүй зүйл бас олон, тухайлбал: иргэн цэргийн алба хаахыг хүсэхгүй байж болно. Харин улс өөрийгөө тэр иргэнээр хамгаалуулахыг эрмэлзэнэ. Олон нийт болохоор - цэргийн алба хаах нь зөв, гэхдээ дүйцүүлж хаах боломж үлдээх хэрэгтэй гэж үзэх жишээний. Бас нэг жишээ: хувь хүний давсаг хагарах гээд байвал тэр өмдөндөө дусааснаас булан бузарласан нь дээр гэж үзнэ. Олон нийтэд энэ нь мэдээж таалагдахгүй. Харин төрийн хувьд ийм жижиг асуудалд анхаарлаа ч хандуулахгүй. Зарим нь төрийн үзэл бодлыг зөв гэж үздэг (ихэвчлэн төрийн албан хаагчид), зарим нь олон нийтийнхийг дэмждэг (интернэт комьюнити болон хувийн хэвшлийн олонхи), үлдсэн нь зөвхөн өөрийн бодол өөртөө зөв гэж итгэнэ. Ерөөсөө асуудлыг аль өнцгөөс харж буйгаас их зүйл хамаарна.
Засаг байхгүй бол анархизмруу амархан уруудна. Иргэд олон нийт үзэл бодлоо илэрхийлэхгүй бол тоталитаризм тогтно. Төр олон нийт, иргэдийн дэмжлэггүй оршин тогтнохгүй. Нөгөөдүүл нь ч гэсэн төрийн нөмөр нөөлгө дор амьдрахгүй бол болохгүй. Тиймээс баруун гар нь зүүнээ мянга хулгайчаар нь дуудаад нэмэргүй, гар байдаг байрандаа л байж байна.
Харин хоёр гар ээлжилж нэг нэгийгээ угааж бол болно.

No comments:
Post a Comment