19 November 2014

Shit happens цувралаас

UPD 2014.11.19 19:20
Ээ 3,14z! Байрны машины зогсоолын зураг төслийг гаргсан нөхөрийн цагаан мах нь эргээсэй билээ! Орж гарах гэж тамаа цайх юм. Ерөөсөө 2 талдаа 2 хуруу зайтай л зөрөх болсон. Миний зогсоол хамгийн алсын буланд, замд 1 хувиа хичээсэн нөхөр шахаж тавиагүй бол орж гарнаа - ац! Тийм нэг уродоос болж сая хананд толио хамж орхилоо золиг. Уг нь 3 хаалгатай богино RAV4 байгаа байхгүй юу, ард нь бараг алд дэлэм зай сул. Толь ч толь, хүрэвүү үгүй юу гол харалтал дуу гаргаад үүрээд алга болох юм. Товчхондоо - нофщ юмаа. Өөрийн ур чадварт л гомдож сууна, хэ-хэ.
 
2014.11.13 22:39
Эхэлж автомашинтай холбоотой мэдээллүүд.
Нэгэн нартай өглөө ажилруугаа явж байлаа. Чингис зочид буудал өнгөрөөд 2-р эгнээнд бөглөрөөд зогсож байтал хажуугаар нэг жийп урсгал сөрж давхиж орж ирээд толийг маань хамаад алга болов. Пластмас хэсэг нь хага. Би араас нь гүйцэж очоод, хааж зогсоод муухай ууртай царай гаргаад буугаад очсон чинь - бүсгүй жолооч. Эрэгтэй хүн байсан бол "Чи чинь яадаг тэнэг шаар вэ?" гэхсэн. "Яанаа, толийг чинь эвдчихсэн үү, хохиролыг чинь барагдуулна, уучлаарай, ажилдаа яараад ийм зүйл болчихлоо" гэж бүсгүй учирлав. Би бичиг баримтыг нь барьцаалж барьж заваараагүй. Үдээс хойш надруу утасдаж данс асуугаад хэдэн төгрөг шилжүүлснээр асуудал хаагдсан. 
Өмнөхийн адил нэгэн нартай өглөө ажилруугаа явж байлаа. Мандухай зочид буудал өнгөрөөд 3-р эгнээнд явж байтал делика байрнуудын дундаас гарч ирэнгүүтээ буруу талын арлуу мөргөж орхив. 1, 2-р эгнээ нь хов хоосон байхад шүү дэ. Би кабиндаа нэг сайн хараал урсгаж аваад буугаад очсон - бүсгүй жолооч. "Ахаа, би шинэ жолооч байгаа юм, уучлаарай". Юу ч хэлэх билээ дэ. Цагдаа ирж хэмжилт хийгээд, дараа нь үнэлгээ, даатгал, эргээд Чингэлтэй дүүргийн цагдаа г.м. заваарсаар үдээс өмнөх ажил будаа.
"Хуруу хөөгөөд, бөгж бариад байхаар нь тайлчихсан чинь хүүхнүүд машинаараа ирж мөргөөд салахаа байлаа. Утас шөрмөс авах гэж л тэгдэг юм байх да, бөгжөө зүүхээс" гэж эхнэртээ хэлсэн чинь "Гөөмөн мөрөөдвөө" гэж байна лэ, хэ-хэ.
Дараагийн сэдэв - эрүүл мэнд. Хэдэн өдрийн өмнө нүдрүү час час гээд хатгаад байсан чинь... 15-ны сар гарсан юм билээ. Дусаалга хийж байтал хугацааны уртад шимэгдээд алга болно лэ, одоо бол зүгээр.
Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 2 нофщийн асуудал бас бий. Тайван амьдруулахгүй юмаа, 3,14z.

No comments:

Post a Comment