Би бага ангидаа байхдаа мөрөвчтэй цүнх үүрдэг байсан. Дараа нь 2-3 дугаар анги хавьцаа тус цүнхэндээ "операци" хийж нэг мөрөндөө үүрдэг болгосон. Тухайн үед том тэгш өнцөгт бөгсөн дээрээ зүүдэг "моод" байсан гэхүү дэ. Тэрнээс хойш офицер цүнхтэй тууштай найзалсан. Ахлах ангид нэг хэсэг хавтас ч барьдаг байв. Заримдаа цүнхгүй ганц дэвтэр гэдсэндээ хийгээд явдаг үе ч байсан. Ямарч үед биедээ ахадсан хүнд цүнхтэй байснаа би нэг л санахгүй юм. Мэдээж ном дэвтэр тодорхой хэмжээний жин дарна, гэвч илжиг модон хударгандаа дуртай гэдэг шиг надад хэцүү байгаагүй.
Одоо би хүүхдүүдийнхээ цүнхийг өргөж үзээд өөрийн эрхгүй ямар хүнд юм бэ гэж боддог. Laptop хийсэн миний цүнхнээс хүнд гээд бод. 2-р ангийн бага бол ерөөсөө цүнхэндээ дарлуулаад таарч байгаа, жижиг биетэйг ч хэлэх үү.
- Орохгүй хичээлийнхээ номыг чирээд байгаа юм биш биз дэ? гэж асуухаар өөдөөс:
- Үгүй, юу гэж тэгэх юм.
Ном болон хичээлийн хуваарьт учир байна. Хичээлийн хуваарийн хувьд: нэг өдөр 6 цаг ордог гэвэл 2+2+1+1 г.м. 4 төрлийн хичээл л байвал зүгээр. 6 цагтай гээд 6 ном авч явах хэцүү, биеийн тамиртай бол гутал хувцастай уут чирэх хэрэгтэйг хэлэх үү.
Сурах бичгийн хувьд: уг нь гоё болж, өнгө үзэмж сайн, агуулга нь ч орчин цагтайгаа нийцсэн. Гэхдээ том форматтай, зузаан болохоор хүнд. За яахав, томоор хэвлэдэг болсныг ойлгож болно - хүүхдэд ажиллахад хялбар байдаг байх. Гэхдээ хэт зузаан номыг 2 боть (дэвтэр) болгож хуваах хэрэгтэй шүү дэ. Тэр тусмаа монгол хэл, математик г.м. өдөр болгон ордог хичээлийнхийг. 1, 2-р улиралд 1-р дэвтэр, 3, 4-р улиралд - удаах нь. Бага ангийн хүүхдүүдийг сургуулийн ойролцоо ажиглаарай, ихэнх нь бөгтийсөн, цүнхэндээ тээршаасан байдалтай явж байгаа.

Тийм шүү.Санал нэг байна. Гадаадын сургууль шиг Locker л хэрэгтэй байгаа юм даа
ReplyDelete