UPD 2014.11.26 14:17
Хөшөө дурсгалын тухай бас нэг бодлоо бичье. Хэрэвзээ хэн нэгэн хүнд (тэр тусмаа улс төрчид) зориулж хөшөө дурсгал бий болгох гэж буй бол нас барснаас нь хойш 100-150 жилийн дараа босгох эрх нь нээгддэг байвал зүгээр юм шиг. Ийм дүрэмтэй байсан бол Сталины, Ленины хөшөөг босгох гэж, дараа нь буулгах гэж зовохгүй. Хороололд байсан Энэбишийн хөшөө хаачсан? Мэдэхгүй. Ленины хөшөө хаана байна? Бас мэдэхгүй. Урт хугацааны дараа л тухайн хүн зөв зүйл хийж байсан уу, эсвэл мунхруулж явсан уу гэдэг нь тодорхой болно. Хэрэв хөшөөг нэгэнт буулгах дээрээ тулсан бол хэдэн хэсэг болгож агуулахад хаях биш парк, цэцэрлэг, бүр болохгүй бол хотын төвөөс зайдуу байрлуулах хэрэгтэй. Бидний л түүхийн нэг хэсэг шүү дэ. Түүхийг арчина, арилгана гэж байхгүй - тиймээс ямар нэг хэлбэрээр байж л байг.
Фото: Донецк дахь их багшийн хөшөө.
Пропорци нь сонин харагдаж байна уу? Арга байхгүй. Танхайрагчид уу, эсвэл хэт үндсэрхэг үзэлтнүүд үү, ямартаа ч хэн нэгэн нь Ленины толгойг үгүй хийсэн байгаа юм. Нутгийн удирдлага "толгойгүй хөшөөг яах вэ?" гэж толгойгоо гашилгаж. Буулгах уу? Украин даяар Ленины хөшөөг буулгаж байгаа, харин Донецк босогчидын голомт, тиймээс буулгаж болохгүй. Шинэ толгой хийх гэхлээр хөрөнгө мөнгө нь байхгүй. Эцэст нь асуудлыг хамгийн энгийн аргаар шийдсэн байгаа юм - нэг кабинетаас удирдагчийн цээж барималыг (бюст) аваад, толгойг нь хөшөөний их биенд залгаад болоо. Үр дүнд нь толгой нь атгасан гарнаас нь томгүй Лениний шинэ хөшөө төрчихөж байгаа юм. Ийм л зүйл хийж болохгүй шүү гэж захих байна.
2014.11.24 20:00
Хөшөө баримал урлахдаа бодит зүйл дүрслэх гэж буй бол максимумаар бодит хэмжээ дүрслэлрүү ойртуулах хэрэгтэй гэж би боддог. Давид яагаад гоё харагддаг юм? Яагаад гэвэл пропорци нь зөв. Түүний бэлэг эрхтэнг жижиг гэдэг боловч дундажаар эрэгтэй хүмүүсийнх тиймэрхүү л байгаа байх. Бодит, натурал юм болгон хуурамч, хиймэл зүйлээс илүү. Силикон хөх, татуулсан нүүр, шахуулсан уруул - энэ бүгд хэнд ч хэрэггүй, цаашлаад эрүүл мэндэд ч хортой. Халуурах гэж байна, уучлаарай, хөшөө барималаа ярьцгаая. Яаж хийх хэрэггүй, яаж хийж хэрэгтэй гэдгийг тодорхой 2 жишээн дээр явч үзье.
1. Өвөрхангай, Арвайхээр. Монгол түмний морины их шүтээн цогцолбор дахь Арвагар хээрийн хөшөө (холбоотой нийтлэлүүд: нэг, хоёр).
2. Баянхонгор, Жинст. Адуучин хөшөө (холбоотой пост: click!).

No comments:
Post a Comment