Ойрд нийтлэгдээгүй гар утсаар дарсан фотонууд. Овоо ч их хуримтлагдаж.
Сансарын тунель хавьцаа. Эксторт.
Wing-ийг суудлын машинд л тавьдаг гэж бодож байсан маань эндүүрэл байж. Автобус ч хурдлахад аэродинамик хэрэг болно.
1-р сургуулийн гадаа охиноо хүлээгээд сууж байхдаа олж харсан бичээс.
Дашчойлин хийд дахь тагтааны эсрэг самбар.
Урт цагаан. Чернобылийн Чебурашка.
Цэцэг зочид буудал, галын анхааруулга. Энд япончууд их буудаг болохоор бүх бичээс нь давхар япон хэлээр. 90-ээд он хавьцаа цаг хугацаа гацсан мэт сэтгэгдэл төрүүлдэг буудал.
Хурлын танхимын түлхүүр.
Бага тойрог дахь эмнэлэг. Шүд шүдээ угааж дууссан бололтой.
Харин энэ Энэрэл-ийн гадаа. Зарим нь үзлэгт орж гарч ирчихээд бусдыгаа гадаа хүлээнгээ сүүдрээр тоглож буй байдал. Охин курткээ толгой дээгүүрээ нөмрөөд "Би хэнтэй адилхан байна?" гэж надаас асуув. Би "Хэд мэдлээ" гэв. Тэгсэн "Спонж Боб-ын Патрик" гэж авдаг юм, ха-ха.
Хилийн цэргийн удирдах газрын барууханд автомат угаалгын газар байдаг юм байна. Дараалал бага бол цаг хугацаанд их хэмнтэлттэй санагдсан. Гадна талыг бол 5-10 минутын дотор цэвэрлэж орхино. Чанарын хувьд байдаг л дундаж угаалга. Эндхийн унтраалгууд.
40 мянгат, 50-р дэлгүүрийн баруун хойд талын байр. Орцны гаднах тамхи татах цэг.
Сөүлийн гудамж, Түшиг дэлгүүрийн ойролцоо. Бавуугийн Лхагвасүрэн? Биш, зүгээр төстэй нөхөр.
Хороолол. DJ's цээж зураг. Аз хүүхдийн дэлгүүрт таарсан сурталчилгаа шиг санаж байна.
Скай-н гаднах ногооны худалдаа.New-York - Paris - London. Мёд - Honey - Зөгийн бал.
Номын дэлгүүр. Чэ Гэвара. Өмнө нь бас нэг ухаантан Шээрлок Хоолмс гэсэн ном хэвлүүлсэн байсан. Энэ чинь гажиг шүү дэ нөхдөө!
Үнэн хүнд тайлбар: Таны худалдан авсан бараа санхүүгийн бааз руу татагдан, бэлтгэн нийлүүлэгчийн данс руу ордог тул буцаах боломжгүй. Худалдан авагч мөнгөө өгөөд бараа авсан л бол цаана нь мөнгө худалдагчийн лифчикэнд орно уу, эзний оймсны түрүүнд орно уу - түүнд падлий. Учир нь бараа - түүнийх, мөнгө - дэлгүүрийнх. Гэвч тодорхой хугацаанд багтаж зарагдсан барааг эргүүлж өгөх эрх бол эдлэгдэх ёстой. Хаа газар ийм л байдаг. Программын хувьд - ямарч тохиролдолд буцаалт, эсвэл залруулгын гүйлгээ хийж болно.
1-р сургууль. Америк стилийн дагуу таксофоноос шар ном зүүж. Хамгийг сүүлийн таксофонуудын нэг байх шүү. Ажилладаг эсэх нь эргэлзээтэй. Ажилладаг байлаа ч карт нь байхгүй хойно зүгээр төмөр хайрцаг.
Edeka гэсэн бичгийг дандаа Вовка гэж уншаад байгаа.
Нарны гүүрний ойролцоох ардын гар бүтээл.
Төгсгөлд нь - Бээжингийн гудамж. 2 улсыг 2 баганаар төлөөлүүлээд, яаж ч байсан цуг гэж мэдээрэй гэсэн агуулгатай зохиомжийг хятадууд байрлуулж. Ер нь яаж л бол яаж тайлбарлаж болно л до. Яковлевчуудын хөшөөний багантай харьцуулна уу.

Скай-н гаднах ногооны худалдаа.

Ер нь бол Монголын автобусанд wing хэрэгтэй. Харин 1-р сургуулийн таксафоноор бараг 10 жилийн өмнө л ярьж байж шүү.Сургуулиараа ойрд орсонгүй, нэг ормоор санагдлаа. Гэснээс Че-ийн тухайд дуудлагаар бичих нь зөв байх өө. Угаасаа латиныг кирилчлэх дүрэм гэж байдаг юм уу манайд
ReplyDelete