Монголд "Би чадна!" гэдэг гоё үзэгдэл бий. Барилгын засварчин, автомашины механикч, программ зохиогч, хүний их эмч, нягтлан бодогч - энд мэргэжил үл хамаарна. Ам бардам "Чадна!" гэж ажил эхлээд, төд удалгүй буруу зөрүү зүйл хийгээд явчих нь энүүхэнд. Миний хувьд чадахгүй ажилруу мөнгө төгрөг амласан ч ордоггүй. Хүний, өөрийн цаг, нерв болон хөрөнгийг үрээд яахвээ дэ. Хүн болгон бүхнийг чадах албагүй, гэхдээ чадах зүйлээ хийсэн шиг хийх хэрэгтэй.
Би хэзээ ч график дизайнераар ажиллаж байгаагүй, гэхдээ сонирходог. Өөрөө хийж чадахгүй ч муухай хийгдсэн зүйлийг шүүмжилж, оноосон нэрээр нь л нэрлэх нь зөв гэж бас боддог. Шүүмжийн эсрэг талд - сайхан бүтээлийг магтах нь ч зөв. Энд ойлгомжгүй зүйл байхгүй мэт. Гэвч зарим нэг "ухаантнууд" редакцийг бүх юмыг мууллаа, хараар бичлээ, өөрөө юу ч хийж бүтээхгүй байж шүүмжиллээ гэсэн коммент хааяа үлдээдэг. Санааг нь амрааж: битгий сэтгэл зов, би хийх ёстой ажлаа хийгээд л явж байгаа гэж хэлэх байна. Тэрч байтугай яг гардаж хийсэн бүтээл маань нүүрийг минь түлэхгүй байх гэж боддог шүү ;-) гэвэл онгирсон болчих уу? Хэ-хэ.
Үзээрийн юмыг үзээрийн гэж хэлэх нь эрүүл үзэгдэл. Харин заваан эдийг гоё гэж мэлзээд эхэлвэл сэтгэцийн эмчид хандах цаг чинь иржээ гэсэн үг.
За тэгээд төгсгөлд нь дээрх нэрээ нуусан уншигч тэргүүтэй санал үл нийлэгчид, нэмэх нь "Би чадна!" ангилалын "бүхнийг чаддаг" нөхдүүдэд Brutto хамтлагийн шинэ уран бүтээлээр гал халуун мэндчилгээ дэвшүүлье!

санал нэг байна
ReplyDelete