10 November 2014

Автомашины зогсоол дээр

Нэгэн хагас сайны нартай өдөр охиноо сургуулийнх нь гадна хүлээгээд машиндаа сууж байв. Хийх зүйл байхгүй тул эргэн тойрноо жаал ажиглав. Сүм хийдээс хөөгдсөн гэмээр тагтаанууд юунаас ч айхгүй газар тоншино. Дэргэдүүр нь машин өнгөрхөд нисэхчгүй.
Ажиглалт хийж буй намайг нохой ажиглана.
Хажууханд амралтын өдөр гэлтгүй барилгын ажил ундарна. Барилгачинг хараад Украины Майдан санаанд оров.
5 дахийн орой зогсоол дээр хэсэг бүлэг этгээд машиндаа хэрцгий хуссан бололтой - бордюрын дэргэд Экс-үүд ганц Болорыг "поольдоод" унагаж.
Ээ, көк тэнгэр!

No comments:

Post a Comment