Энэ аль 2011 он хавьцаа бичигдэж байгаад орхигдсон Улаанбаатарын аюулгүйн тойргуудын тухай пост байгаа юм. Хэсэг байж байгаад л баяжуулаад байсан, тэр хооронд зарим тойрог нь уулзвар болж хувирах жишээний. Эхэлж хуучин, доор нь шинэ текст гэсэн форматанд оруулав.
1. Эх нялхасын тойрог
Хуучин: Зун цагт уг нь зүлэг ногоо тариад, услаад байсан. Сандал, явган хүний зам хүртэл хийсэн харагдсан. Тэр ч байтугай Энэбишийг багана дээр сүндэрлүүлсэн. Бусад баганууд дээр нь шашины сэдэвт дүрс бас тавиастай. Бичил парк байгуулах гэж оролдсон бололтой. Аюулгүйн тойрог нь автозамын хөдөлгөөний тусгаарлах зурвасаас ялгаагүй зүйл. Түүн дээр зүгээр ногоо бут тарихад л хангалттай. Хөшөө дурсгал нь парк, гудамж талбайд байрлуулахад илүү тохирно гэж би хувьдаа боддог. Тойргийг явган хүний зам хөндлөн дайрч гарч болох юм, яахав. Бөөн машины хөлөлгөөн, чимээ шуугиан, тоос шороон дунд хэн сандал дээр тухлаад суух вэ дэ? (Алкаш-уудад ганц хоёр гранат дэлбэлхэд тохиромжтойг үгүйсгэхгүй).
Шинэ: Бондын мөнгөөр дээрх бүх асуудал шийдэгдэж, тойрог уулзвар болсон.
2. Офицеруудын ордны урдах Эскадрилийн хөшөөтэй тойрог
Хуучин: Хөшөөг сэргээн засварласан, гэрэлтүүлгэ нэмсэн, орчинг сайжруулсан. Гэрэлтүүлгэ - цэвэр хужаа стиль. 3 онгоцыг доороос нь хүчтэй прожектороор гэрэлтүүлэхэд хангалттай. Одоо ёлка-ны мод шиг өнгө өнгөөр цацарч байгаа. Хөшөөний суурь хүн оруулахгүйн тулд төмөр сараалжаар гагнагдсан - тэрийг авч хая. Энд хүмүүс багагүй цуглардаг. Гэхдээ энэ нь тус газар гайхалтай сайхан болсоных биш, хавь орчимд нь өөр суучих газар байхгүйгээс байхаа да.
Шинэ: Фото оруулах хэрэгтэй.
3. Амгалангийн цагдаагийн будкатай тойрог
Хуучин: Тохижилт хийгдэж байгаа, ямар хог байрлуулах гэж буйг би таашгүй. Хөшөө босгож байх шиг байгаа юм. Зүлэг тариад орхичихож болохгүй ээ?
Шинэ: Баянзүрх уулын сахиус нь нохой юм гэнэ лэ. 3 хятад хийцийн банхарыг хуучин засаг ноён энд байрлуулж, төсөвийн хөрөнгө мөнгө завшсан хэрэгт нэр нь хутгалдаад амжсан зайлуул. Сонордуулахад - Чингэлтэй уулын сахиус нь гахай. Тус дүүргийнхэнд сахиусандаа хөшөө босгох бодол төрдөггүй ээ?
4. КТМС-ийн тойрог
Хуучин: Эвтэй 4 амьтан байрлуулагдсан. Солонгосуудын хөрөнгө оруулалтаар тохижилт нь хийгдсэн гэсэн.
Шинэ: Ногоон байгууламж нь ногоорохоо байсныг эс тооцвол тойрог яг хэвэндээ байгаа.
5. Баянбүрдийн тойрог
Хуучин: Чингэлтэй дүүрэг гэсэн бичигтэй үзээрийн шон цөөнгүй жилийн нүүр үзэж байгаа.
Шинэ: Үзээрийн шон байрандаа байгаа. Дэлбэлээд төмрийг нь дэргэдэх контейнеруудад тушаагаасай. Фото дутагдаж байна.
6. Саппорогийн тойрог
Хуучин: Голд нь учир битүүлэг бөмбөлөг сүндэрлэснийг эс тооцвол боломжийн тойрог.
Шинэ: 4 замын уулзвар болсон.
7. 32-ын тойрог
Хуучин: Бичилгүй орхиж.
Шинэ: Юу нэмж бичих билээ, уулзвар болоод удаж байна.

No comments:
Post a Comment