03 October 2014

Морины шүтээн. 2-р хэсэг

Өмнөх дугаар: http://ganzo79.blogspot.com/2014/09/1.html
Зээг. Цааш үргэлжлүүлье. Жуулчид ирдэг газар худалдаа наймаа элбэг байдаг нь жам. Өглөө байсан болохоор худалдаачид яг бараагаа дэлгэж байхтай таарав. Гоё зүйл ч байсан, гошного эд ч цөөнгүй харагдсан.
Бараа таваарын дийлэнх нь өмнөд хөршид хийгдэж. Үнэтэй талдаа.
Сувенирээс хөндийрч үндсэн цогцолборлуу анхаарлаа хандуулцгаая.
Арвагар хээрээс гадна алдар нэрээ ар халхад дурсгаж явсан хурдан хүлэгүүдийн хөшөө.
Надад яагаад ч юм бүгд адилхан санагдсан. Адуу мал дээр өссөн хүнд бол өөр л байх.
Өндөр нам, өргөн бүдүүн нь ижилхэн. Зогсож буй байрлалаараа л ялгаатай мэт.
Арвагар хээр тусдаа байрлалтай, том хэмжээтэй, жаахан гунигтай гэж хэлж болохоор төрхтэй.
Ямар нэг аргаар хурдан морьдийн зүсийг гаргах хэрэгтэй байсан юм болов уу. Тэгсэн бол арай ондоо харагдах байсан байж болох.
Цогцолборын хойно адууны гавлын ясны цуглуулга бий болж.
Хурдан морь нь үхэхлээр эзэн нь ясыг нь энд авчирдаг уламжлал тогтсон бололтой. Өлийн цагаан огтонууд гавлын яс дунд нүх сүвээр нь шургалж гүйлдсээр.
Уламжлал хурдан өөрчлөгдөх юм да. Саяхан монгол гэр барихдаа нөмөр нөөлөг газар сонгодог байсан бол одоо уул толгодын орой дээр барьчихдаг болж. Утасны сүлжээ бараадаж буй юм гэсэн. Хурдан мориныхоо толгойг нутаг усандаа тахидаг овоон дээр орхидог байсан бол одоо талд авчирдаг болсон байх юм. Нэг дор их хэмжээний яс харах төдийлөн таатай үзэгдэл биш. Энэ эрчээрээ хэдэн жилийн дотор хашаагаа ясаар дүүргэх биз.

No comments:

Post a Comment