Холимог хуурганы ээлжит порц - дан самбар хаягнууд.Сүүлийн үед авто-засварын газрууд нарийн мэргэшиж эхэлсэн. Хамгийн түгээмэл таардаг нь - Toyota Prius засварууд. Хэрэв хөдөлгөөнд оролцож буй машинуудын фирм, маркыг ажиглавал Hyundai-гийн ардын марк болох Excel, Accent бараг үгүй болж оронд нь Verna, Avante орон зайг нь дүүргэсэн байгаа.
Зүүн 4 зам. Хэдийгээр хийц загвар нь муухай ч гэлээ хэрэгтэй мэдээлэлтэй самбар. Зам засварын ажлын тухай агуулгатай юм. Сайн байна, зөв чиглэлд явж байна шүү.
Ер нь бол барилгын хашаа болгон тус барилгын тухай мэдээллийг агуулсан самбартай байх ёстой. Захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл гаргасан компани, хэдийд ашиглалтанд орох г.м. Жишээ нь:
Харамсалтай нь баригдах барилга нь ээлжит үзээрийн дөрвөлжин авдар байх нь. Сүүлийн үед баригдаж буй барилгуудын дийлэнх нь ийм болсон - амьгүй том дөрвөлжин сав.
Бөмбөгөрийн харалдаа Бейби центр-ийн сурталчилгаа өлгөөтэй. Би ийм хулдаасан самбарнуудад дургуй. Арай том форматтай, жаахан өндөрт байрлах, шилэн нүүртэй, доторх зураг нь эргэж солигддог, гэрэлтүүлэгтэй бол одоо яахав. Зам дагуух самбарнууд сурталчилгаанаас гадна автозамын чимээ шуугианыг сарниулах зорилготой байдаг. Зам дагуу тарьсан мод мөн адил. Манайх тэгсэн модоо тайрч замаа өргөсгөөд байдаг. Orignal. Одоо англи үгийг нь гуйвуулж эхэлж. Худалдаа хөгжлийн банкны эсрэг талын самбар тус банкных байх. Эсвэл байнгын гэрээтэй. Ямартаа ч TDB-ийн сурталчилгаа л байрладаг юм. Саяхнаас тус банк хөрөнгө оруулсан Bloomberg-ийн сурталчилгаа өлгөгдсөн. Би анх Тархиа цэнэглэ гэдгийг Тахиа цэцэглэ гэж уншсан. Ямартаа ч боломжийн сурталчилгаа өлгөгддөг самбар. Эсрэг талд нь Naran-гийн самбар байрладаг (булан нь гарч). Бас боломжийн сурталчилгаа өлгөгддөг самбар. Харин энэ эсрэгээрээ - дан үзээрийн зүйл хадагддаг самбар. Нэг ч удаа боломжийн зүйл өлгөгдсөнийг нь хараагүй. Байршил - Бөмбөгөрийн баруун урд.
Ер нь манайхны гоо сайхны мэдрэмж нь гажиг болоод удаж байгаа. Эсвэл огт тийм мэдрэмжгүй болсон байх. Хөлөө татаж буй бүсгүйг томруулаад харалдаа, гоё байна гэж үү? Тэр байрлал, инээмсэглэл, эцэст нь ногоон оймс, буэ.
Эсвэл Гутлын 22-ийн дэргэд ийм мухлаг авчираад тавьчих жишээний. Юун Мишка вэ, 3,14z? Үүрэн холбооны операторуудын гэрээт борлуулагчид хаддаг хаягнаас 3 хэмжээст пайзруу шилжиж эхэлж. Зүйтэй. Шөнө гэрэлттэг бол бүүрч гоё. Оюу толгойн маркетингийн алба шургуу ажиллаж байна да (бас нэг жишээ). Нөгөө хэдэн үсгийг ховхолох гэж оролдож. Эхэлсэн юм бол гүйцээчихгүй дэ. Бас нэг мэдээллийн портал. Завшааныг ашиглаад ихэнх мэдээллийн порталууд (_|_) байдгийг дурдчихая. Өөрсөддөө ийм лого, хаяг хийсэн улсаар би л лав нэрийн хуудсаа ч хийлгэхээс айна. Концерт тоглолтуудын нэр надад маш сонирхолтой байдаг. "Хэн нь илүү ухаалаг хэллэг зохиох вэ?" сэдэвт уралдаан л гэсэн үг.

4 deh udruu blogiig chini unshij bn. 3,14z gej ih olon taarlaa. Yu gesen uguu?
ReplyDeleteЦааш уншиж байтал учир нь тайлагдах байх. Мэдээж өөдтэй зүйл биш.
Delete