1942 оны 2-р сарын 19-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт онцгой №9066 тоот тушаал гаргав. Уг тушаалаар АНУ-ын нутаг дэвсгэрийн 1/3-ийг дайны бүс гэж тодорхойлж, тус газарт ажиллаж амьдарч буй япон гаралтай америк иргэдийг албадан шилжүүлэхээр заажээ. Албадан шилжүүлэгсэдийг тусгай дүрвэгсэдийн лагериудад байрлуулахаар болж. Тушаалын биелэлтээр 120 мянга орчим япон угсаатан иргэд дайн дуустал албадан шилжүүлэгдэж. Цусны 1/6 нь япон байхад л нүүлгэж байв. Япончуудын хоморгонд солонгосчууд бас өртөж. Учир нь 1910 оноос хойш Солонгосыг Япончууд хянаж байсан юм. Нэмээд 11 мянган немц, 3 мянган итали иргэд гэр орноо орхив. Тэрч байтугай Германаас зугтаж АНУ-д орогнол эрсэн еврейчүүдийг хүртэл өршөөсөнгүй. Сонин сэтгүүлээр тухайн үед ухуулга сурталчилгаа хүчтэй явагдаж байсны жишээ нь:
Сэтэдэй Ивнинг Пост:
Биднийг хувиа бодож, дайнаар далимдуулж япончуудаас салах гэж байна хэмээн буруутгаж байна. Үнэндээ бол тийм. Номхон далайн эрэгт цагаан хүн амьдрах уу шар хүн амьдрахуу гэдэгт гол асуудал оршино. Хэрэв маргааш бүх шар арьстнуудыг нүүлгэлээ гэхэд бид тэдэнтэй тэдэнгүй болж л таараа. Хоёр долоо хоногийн дараа гэхэд л цагаан фермерүүд япончуудын тарьж байсан ногоо, тариаг цааш үргэлжлүүлэн тарьж чадна. Дайн хэзээ нэгэн цагт дууссан хойно ч тэднийг буцаж ирхийг бид хүсэхгүй байна. Би зүүн эргийн бүх япончуудыг нутгийн гүнрүү нүүлгэн шилжүүлэхийн төлөө байна. Үржил шимтэй газар ч тэдэнд өгөөд яах юм? Хэнч байдаггүй газар заах хэрэгтэй. Бүх япончуудыг үзэн ядаж байна.
Лос-Анджелес Таймс:
Хорт могой хаана төрснөөсөө үл хамаарч хорт могойгоороо л байдаг. Тийм болохоор япон эцэг эхтэй америкт төрсөн хүн америк биш япон болдог юм.
Цаг үеийн цөөн хэдэн зураг: "Би америк!" гэсэн бичиг япон гаралтай америк иргэн гаднаа өлгөж. Урд өдөр нь япончууд Пёрл-Харборыг довтолсон байв. 1942 оны 3-р сард дарагдсан зураг байгаа юм. Хэдхэн өдрийн дараа энэ жижиг дэлгүүрийг ажиллуулдаг япон хүчээр нутаг заагдна.
1942 оны 4 сар. Сан-Франциско. Нүүлгэн шилжүүлгийн өмнө дунд сургуулийн хүүхдүүд АНУ-ын туганд үнэнч байхаа тангараглаж байна.
Шилжүүлж буй хүмүүст ийм бирк зүүж өгч байж.
Заагдсан нутаг нь ихэвчлэн индианчуудад өгсөн газар байв.
Дүрвэгсэдийн лагерь - энгийн хэдэн модон барак. Усны болон бохирын систем байтугай зориулалтыг гал тогоо ч байхгүй.

кино хийхээр л түүх байна даа
ReplyDelete