30 November 2012

Питер. Жижиг деталиуд

2012 оны 6-р сарын төгсгөл. Санкт-Петербургийн жижиг деталиуд. 
Жижиг сажиг зүйлүүд ихийг өгүүлнэ. Хот хүний төлөө байх ёстой. Аюулгүй, үзэмжтэй, цэвэрхэн, тав тухтай орчинг бүрдүүлэх үүргийг хотын засаг захиргаа, иргэд хамт үүрэх ёстой. Нэг нь зүтгээд үр дүнд хүрэхгүй. Ингээд тус хотын гудамжаар алхацгаая. 
Ус зайлуулагч. 90 болон 45 градустай хувилбарууд. Бүр сайн ярих юм бол явган хүний зам дээр байшингаас буусан усыг машин замын ирмэгт байрладаг люк-руу чиглүүлэгч ховил байх ёстой.
Манайх шиг баруун солгойгүй зүтгэдэг улсад ийм сум илүүдэхгүй. Баруун гар талаа барьж яв гэдгийг бага байхад хичээл болгож заадаг байж билээ. Зам гарахдаа эхэлж зүүн гар тийш анхаар, дунд нь хүрээд баруун тийш хар, автобусыг заавал араар нь тойрч гар г.м. зүйлийг зааж, ангид хүүхдүүдээр дасгал шиг зүйл хийлгэдэг байв: зарим нь машин, автобусууд болно, үлдсэн нь явган зорчигч.
Зүлэг ногооны хашлагууд нь үзэмжтэй. Ширэм, төмрөөр хийгдсэн болохоор хямдхан хог шиг хэзээ ч харагдахгүй.
Харин орчин үеийн пайзнууд нь муухай.
Арай дээр хувилбар.
Дэргэд нь энэ бичиг хамаагүй цэвэрхэн харагдна. Ер нь байшингийн фасад буюу гудамжруу харсан нүүрэн хэсгийг эвдэж хаягжилт хийхийг олон газар хориглодог. Ямар ч хаяг, самбар хананаас илүү гараагүй, заасан хэмжээнд багтаж байхыг шаарддаг юм.
Эрэг дагуу усан онгоц, завь уядаг байсан кольцоонууд элбэг. Шууд эргийн чулуунуудад үхлүүд бэхэлсэн байдаг.
Одоо эдгээр цагиргууд хосуудын анхааралд өртөж эхэлж.
Брусчатка.
Байшин савын хажуу хавирга, хана, арка, цонх чимэглэл ихтэй.
Чулуун хогын сав.
Гүүрний орнамент.

No comments:

Post a Comment