16 November 2012

Поехали!

Анх 2000 оны эхээр зохиогдсон "Поехали!" нэртэй сурах бичиг нь насанд хүрсэн хүмүүст зориулагдсан бөгөөд оюутнууд, дипломат ажилчид г.м. орос хэл сурч буй гадныханы анхаарлын төвд байсаар ирсэн. Оросын нийгмийн бодит байдлыг шоолсон, элэглэсэн байдлаар дүрсэлдэг тус сурах бичгийн ээлжит редакци Санкт-Петербург хотноо хэвлэгдэн гарч (автор нь Станислав Чернышев). Мань эр тайлбарлахдаа: гадаад иргэдэд орос хэл сурах гэхээр ном материалын хүрэлцээ муу байдаг. Хуучны, ЗХУ-ын сурах бичгүүдээр колхоз, механизатор г.м. зүйл л үзэж суудаг. Энэ нь уйтгартай, нэмээд бодит байдлаас дэндүү хөндий. Тиймээс би сонирхолтой, инээдтэй, гол нь үнэн зүйлээр энэхүү номыг бүтээсэн. Миний ном олон улсын оюутнуудаас талархал хүртсэн юм шүү гэжээ. Жишээ болгож номын нэг хуудас:

1 comment: