Дэлхийн хүн ам бага багаар цөөрөх хэрэгтэй болов уу. (Манай орны хувьд эсрэгээр, хүн амаа өсгөх хэрэгтэй). Тоо толгой цөөрлөө, эсвэл тодорхой нэг дүн дээр тогтож үлдэхэд муу зүйл байхгүй. Манай гариг түүхэндээ хэзээ ч өнөөдрийнх шиг ачаалал авч байгаагүй. Төрөлтийг хязгаарлах нь хамгийн хүмүүнлэг арга байх. Хүйсийн тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд нэг гэр бүлд 2 хүүхэд байх нь зүгээр. Ямарч байсан дайн дажин, өвчин зовлон, байгалийн тэнцвэрт байдал алдагдсанаас үүдэлтэй гамшигийн улмаас тоо толгойгоо цөөлснөөс энэ арга дээр. Яг үнэндээ ийм олон хүний хэрэгцээ байхгүй шүү дэ. Тоо цөөрснөөр хүний амь ч илүү үнэ цэнтэй болж ирнэ. Хүн төрлөхтөн аажуу цөөрснөөрөө хэзээ ч мөхөлийн ирмэгт хүрэхгүй. Дурын үед эргээд олширох боломж нь бий. Харин энэ чигээрээ өсөлт зогсолтгүй үргэлжилвэл сайнаар төгсөхгүй.
14 November 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment