22 November 2012

Сонгууль гар утаснаа

Сонгуулиар ирсэн мессежүүд дарааллын дагуу. 
1. Урд өдөр нь саналын хуудастай танилцахыг зөвлөв.
2. Сонгууль явагдах өдөр, цагийг мэдээлэв.
3. Орой 7 болж байхад 22 цагтай уралдаж саналаа өг гэв.
4. Иргэний үүргээ биелүүлэхийг уриалж, ирц хүрэлцэхгүй байгааг үнэнээр хүлээсэн мессеж 8 цагийн үед ирсэн.
Би сонгуульд оролцоогүй, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлээгүй. Ухамсаргүй хог гэж хэлэх хүн захаасаа аваад олдох биз. Урд нь сонгуульд идэвхитэй оролцсоор ирсэн билээ. Энэ удаад өнжсөн нь дээр байв. Надад МАН, АН хоёроос сонгоод байх сонирхол алга, бусад нам эвслүүдийг МАНАН-гаасаа долоон дор нөхдүүд гэж үздэг. Манай тойрогт нэр дэвшигчидийн тухай би ямарч мэдээлэлгүй, мөрийн хөтөлбөрийг нь олж хараагүй. Уулзалтууд дээр очих зав (болон сонирхол) байгаагүй, гэрээр ямарваа нэг хэвлэмэл материал тараагдаагүй. Ядаж худал үнэн мөрийн хөтөлбөрөө оруулаад ирсэн бол сонгуулиа өгсөн байж ч мэдэх. Сохроор нүх бөглөхийг хүссэнгүй, тиймээс сайхан амраад л өнгөрөөлөө, өчигдөрийг.
Сонгуулийн тухай үнэнийг өгүүлсэн дуу (постын төгсгөлд): Шнур - Выборы

1 comment:

  1. Cham shig setgesen humuusees bolood dahin songuuli yavagdahaar bolj bn daa. Dahin songuuliin zardal ni chinii minii tolj bgaa tax s garah um shd, dahin songuuli yavuulah ter zardalaar 1 tsetserleg barisan bol huuhduud heregtei bj, hervee songuuli ogohgui bsan um ter odor ni ajillah bj dee kkk dahin sanal huraaltad ni oroltsooroi ho

    ReplyDelete