19 November 2012

Дүрслэх урлаг өрхийн хүрээнд

2-р ангийн охин маш их зурж байгаа. Намрын сэдэв.
Дарааллаад өвөл.
Хичээл дээрээ 9 сард зурсан зураг байна. Голоос ус аваад буцас яваа хүн анхаарал татав.
Бичиг үсэг тайлагдсан гэсэндээ машин дээр "Сүү" гэж бичиж. Одоо цагт гудамжаар ийм сүүний машин явахаа байсан хэдий ч номон дээр нь бол олон.
Өөрийгөө дүүтэйгээ зурж.
Эвтэй 4 амьтан.
Улаан малгайт. Модны цаанаас цухуйж буй амьтан чоно юм гэсэн. Хэдийгээр чоно Арлекино шиг төрхтэй болсон ч гэлээ Улаан малгайтад сүүдэр зурсанд нь баярлаж байна. Гэрэлтүүлгийн анхан шатны мэдлэг сууж байгаагийн илрэл.
Маша и Медведь. Номноос харж зурсан болов уу.
Дүүгийнх нь ижилхэн сэдэвтэй зураг. Баавгай болон охины царай тасархай.
Харин хүү Poker face гээд ийм балай зүйл зураад салахаа байлаа.

No comments:

Post a Comment