30 November 2012

Жолооны ард утсаар ярих

Жолооны ард утсаар ярих осолтой гэлцдэг. Шалтгаан: хүн утсаар позитив мэдээлэл авахаасаа илүү цочирдуулах негатив авах нь элбэг. Улмаар аваар осол хийж мэднэ. Утсаар ярих үед хүний анхаарал сарнидаг нь үнэн. Нөгөө талаас, нэгэнт тийм юм бол FМ, хөгжим, дэргэд яваа зорчигчидын яриа мөн адил сөрөг нөлөөтэй байж таарна. Бас bluetooth чихэвчнүүдийг хориглохоос өөр аргагүй (ингэхэд, bluetooth чихэвч шиг утгагүй төхөөрөмж байхгүй, чихэндээ зүүчихээд додигор яваад буй хүмүүс надад яагаад ч юм инээдтэй, тэнэгдүү харагдаад байдаг).
Миний санал: Ярих хүндрэлтэй байгаа бол битгий ярь. Өөрөө машин муу барьдаг,  шинэ жолооч ч юм уу сэтгэл санаа тогтворгүй бол утсаа авахгүй жолоо барьж хэзээд болно. Харин гэрлэн дохион дээр юм уу бөглөрөлд зогсож байхад утсаар ярьж болно. Хүн өөрөө өөрийгөө мэднэ шүү дэ, ярих бололцоотой байгаа бол ярь, харин тэгж байгаад хэрэг төвөгт орвол өөрийнх нь хохь. Би хувьдаа жолооны ард утсаар ярихаа юмын чинээ боддоггүй. Харин message бичих бол тоглоомчгүй осолтой.

1 comment:

  1. ёооо аймар юм
    шооконд орчихлоо

    ReplyDelete