20 November 2012

Холимог хуурга

Холимог хуурганы ээлжит порц. Сонгууль ойртож буйн илрэл. Нөхдүүд гар утасны дугаарыг хорооноос авдаг нь тодорхой боллоо. Би 11-р хороололд шилжиж ирснээс хойш хороо л утасны дугаар тэмдэглэж авсан.
Хүүхдүүд цантсан цонхон дээр хүн зурж.
Гудамжны урлаг.
Тулх.
Соёмбын under pressure хувилбар.
Баллонтой шүршидэг будаг авч машины хучлагын бөөрөн дээр дугаараа бичсэн. Үр дүнд нь бээлий цэнхэр будагтай үлдэх шив дэ.
Эхний Р үсэг гараагүй байна. Prapa.
Монголчууд адууны арьсаар унты шиг гутал хийдэг болж. Түүхий эд нь дан натурал дотоодын бүтээгдэхүүн: нэхий, эсгий, арьс шир.
Энгийн хулдаасан дээр хэвлэгдсэн ч гэлээ янзын гоё Й үсэгтэй самбар.

No comments:

Post a Comment