27 November 2012

Невский проспект. Часть 2

Өмнөх дугаар: Шөнийн Невский проспект.
2012.06.26-ны өглөө 7 цаг арай болоогүй байхад Питерийн Московский вокзал дээр 2 өрөвгөр монгол инээсээр буув. Вокзалын барилгаас (тэр шар байшин) гарч ирэнгүүт Площадь Восстания (голдоо багана бүхий талбай). Зам гарчихаад эргэж харж дарсан кадр.
Шууд Невский дээр гарч ирж буй нь энэ.
Өглөө эрт болохоор хөл хөдөлгөөн бага. Оросуудын ганц авах юм нь усалгааны машинууд өглөө эрт гаргаж гудамж талбайгаа чиглэж амждаг (мэдээж дулааны улиралд л да). Мөн цэвэрлэгч машинууд үүр шөний заагаар ажлаа амжуулдаг. Ингэснээр өглөөдөө хот боломжийн хэрээр өнгө орж, цэвэрхэн болдог.
Гэрлийн шон, зорчиг хэсгийг тусгаарлагч багануудыг анхаарна уу. Дан цутгамал, ямарч хөнгөн цагаан, хямд никель байхгүй. Бас Питерийн нэг онцлог - явган зорчигчийн ихэнх замаа том чулуун хавтангуудаар хучсан. Жижиг тоосго, чулуу (брусчатка) өсгийтэй гуталтай хүмүүст болон тэргэтэй хүүхдүүдэд хэцүү байдаг.
Фонтанка. Улаанбаатраар бол Сэлбэ нь. Бас Мойка нэртэй жижиг гол бий, зүрэлвэл Дунд гол юмуу да.
Аничков мост.
Төв гудмын хогын сав - бас бул хар төмөр.
Ёлки-палки нэртэй сүлжээ ресторан. Яахавдээ л хоолтой. Чанар, үнэ үзүүлэлтээр харьцуулвал ороод дэмий, хямд өртгөөр илүү амттай хоолтой газрууд бий. Төв гудамуудад байрлаж жуулчидыг шулдаг юм. Москвад Новый Арбат дээр байрлаж байх жишээний.
За тэгээд байшин савын архитектур, барималуудыг сонжсон шиг алхаад л байв.
Бас бичиг пайз мэдээж сонирхоно.
Латинаар Domus Mea Domus Orations Anno Domini: MDCCLXXXI Die гэж бичиж. Орчуулах гэж оролдвол: Миний гэр (байшин) мөргөлийн байр байх ёстой. 1781 болж байх шиг байна.

No comments:

Post a Comment