Зах зээлийн эхэн үеийн өмч хувьчлал шударга явагдсан гэж хэлхэд бэрх. Би хэдийгээр хүүхэд байсан хэдий ч нэг л биш зүйл болж буй нь мэдрэгдэж байв.
Эхэлж өдрийн хоолтой хоолгүй байх дээрээ тулсан ард түмэнд хувьцаа тараагдсан. Дараа нь хувьцаануудыг хямд үнээр иргэдээс брокерыг пүүсүүдээр дамжуулж татсан. Зарим нэг ухамсаргүй иргэд хувьцаагаа шил архиар өгсөн тохиолдол ч бий. Ингэснээр улсын мэдэлд байсан үйлдвэр, объектууд бодит үнэлэмжээсээ хамаагүй хямд өртгөөр зарим нэг этгээдийн хувийн мэдэлд шилжсэн түүхтэй. Манай гэр бүлийн хувьд тухайн үед АПУ-гийн хувьцаа авч байсан, тэр нь одоо болтол байж л байдаг. Нэг удаа 60 ч байна уу 70 мянга ногдол ашиг хүртсэн байх шүү, хэ-хэ.Мелочь, а приятно.
Одоогийн хувьцаагаа авах уу, эсвэл сая төгрөг бэлнээр хүртэх үү гэдэг нь агаар нэг заль гэж үзэж байна. Тэр иргэдийн хувьцааг дотоодын компаниудад худалдаалах юм гэсэн. Хувьцаа худалдаж авах чадалтай компаниуд хэд билээ, хэнийх билээ? Тэгэхээр өмч хөрөнгөтэй олигархуудын гар дээр хэсэг хугацааны дараа хувьцаанууд эргээд цугларна. Иймд хувьцаагаа зарж борлуулж болохгүй. Тэрэнтэй тэрэнгүй амьдарч болоод ирсэн хойно, хоол нэхээд байгаа биш байж л байг.
Эхэлж өдрийн хоолтой хоолгүй байх дээрээ тулсан ард түмэнд хувьцаа тараагдсан. Дараа нь хувьцаануудыг хямд үнээр иргэдээс брокерыг пүүсүүдээр дамжуулж татсан. Зарим нэг ухамсаргүй иргэд хувьцаагаа шил архиар өгсөн тохиолдол ч бий. Ингэснээр улсын мэдэлд байсан үйлдвэр, объектууд бодит үнэлэмжээсээ хамаагүй хямд өртгөөр зарим нэг этгээдийн хувийн мэдэлд шилжсэн түүхтэй. Манай гэр бүлийн хувьд тухайн үед АПУ-гийн хувьцаа авч байсан, тэр нь одоо болтол байж л байдаг. Нэг удаа 60 ч байна уу 70 мянга ногдол ашиг хүртсэн байх шүү, хэ-хэ.
Одоогийн хувьцаагаа авах уу, эсвэл сая төгрөг бэлнээр хүртэх үү гэдэг нь агаар нэг заль гэж үзэж байна. Тэр иргэдийн хувьцааг дотоодын компаниудад худалдаалах юм гэсэн. Хувьцаа худалдаж авах чадалтай компаниуд хэд билээ, хэнийх билээ? Тэгэхээр өмч хөрөнгөтэй олигархуудын гар дээр хэсэг хугацааны дараа хувьцаанууд эргээд цугларна. Иймд хувьцаагаа зарж борлуулж болохгүй. Тэрэнтэй тэрэнгүй амьдарч болоод ирсэн хойно, хоол нэхээд байгаа биш байж л байг.
No comments:
Post a Comment