07 November 2012

Холимог хуурга

Гар утсан дээр хуримтлагдсан ээлжит зурагнууд.
2-3 долоо хоногийн өмнө аавын хашаанд байдаг 20 орчим бутны цэнэг усалгааг хийсэн. Маш энгийн процедур: худагруу хэдэн канистр ардаа ачиж давхиж очоод, буцаж ирэнгүүтээ канисруудаа тонгойлгож орхино. Өвөл цас орохлоор тогооруу нь цас овоолоод байх хэрэгтэй, ингэснээр хаврын усалгааны асуудал шийдэгднэ.
Хос Волтронтой машин.
Орцон дахь зар. "Латин америк цэнгээнт ардын" гэж уншигдаж байна.
Хотын төв үзээрийн, хямдхан хятад никель хашлагатай болсон. Ийм хашлага хийснээс огт хийгээгүй нь дээр. Хашлага хайлш юм уу ган цутгамал, үндэсний хээ хуартай байх хэрэгтэй шүү дэ. Ядаж л нийслэлийнхээ төв хэсэгт. Хуучин соц. үеийн хашлаганууд өнгө үзэмж л муу байснаас биш муучгүй цутгамал эд байсан юм шүү.
Жишээ болгож Питерийн энгийн нэг хашлагыг хууллаа:
Цоодолын Хулангийн диск. Ямар 90-ээд он биш дэ, арай дээр зүйл хийх хэрэгтэй болов уу.
Хадгаламжийн банк казах хэл дээр брошюр гаргаж. Фастер гэдэг үг Faster уу?
Хөөрхөн робот шиг хөл гартай тэмдэг.
Цоолтуураар хөөрхөн зүйл шүршиж. Бэлэн зураг интернэтээс татаад, цоолтуур хийгээд шүршиж буй бол хэрэггүй. Хоёрдогч хэзээд хоёрдогчоороо дуусдаг. Өөрөө санаачилж, зурж урласан бол маш сайн байна.
Төгсгөлд нь арван жилийн хүүхдүүд сургуулийнхаа гадаа юу зурж бичиж буйг сонирхоё. Хүүхдүүд штрих их ашигладаг болж:
Уламжлал ёсоор постыг төгсгөлд хамгийн үзэл сурталгүй зүйл.

No comments:

Post a Comment