05 August 2009

Тэгш сондгой

Хотын замын ачаалалыг бууруулах гэж тэгш сондгой дугаараар машинуудыг хуваарийн дагуу зорчиулах асуудлыг зохих албан тушаалтнууд судалж буй юм гэнэ.
Та нар энэ талаар юу гэж бодож байна?
Миний хувьд: Э
то 3,14здец товарищи! Би 9 сараас хүүхэд шуухад сургууль цэцэрлэгт зөөнө. Нэг өдөр нь өөрийн машинаар, нөгөө өдөр нь таксигаар зорчих болж байна уу? Харин энэ тушаалыг өгөх албан тушаалтан төрийн тэргээр, татвар төлөгчийн шатахуунаар хөлөө дүүжилсээр л байх болно. Ийм балай тэнэг зүйл сэдэх оронд:
1-рт: Хотын замыг хэд дахин нөхөх гэсэн юм бэ? Хуулаад шинээр тавь. Технологийн дагуу. Өргөн өндрөөс нь таналгүй. Өөрсдөө чаддаггүй юм бол гадныхнаар хийлгэ.
2-рт: Явган хүний гарцуудыг газар доогуур болго. Нийслэлийн хэмжээнд газар доогуурх гарц 2-хон. Нэгийг нь оросууд (хүнсний 20-ийн өмнөх гарц), нөгөөг нь хужаа нар (вокзалын гарц) барьж өгсөн. Өөрсдөө газар ухаж чаддаггүй бололтой. Гол нь зам дээгүүрх гарц л хийж болохгүй. Хархорин захын гүүр шиг үзээрийн муухай зүйл бидэнд хэрэггүй.
3-рт: Төвийн өргөн замын нэгдүгээр эгнээгээр дан нийтийн тээвэр зорчих эрхтэй болго. Нийтийн тээвэр нь том, цэвэрхэн, яг цагийн хуваарийн дагуу, зогсоо зайгүй, дагаад хүн цөөтэй явдаг байх хэрэгтэй. Бүх микро болон дунд оврын автобусуудыг шугамнаас хас. Сарампайрсан том автобусуудыг ч гэсэн шууд төмөрлөгийн үйлдвэрт тушаа.
4-рт: Автомашиныг хэн дуртай нь биш, нилээн бийлэгжүү нь авахаар гаалийн татварыг нь нэмээд өг. 5-с олон жил явсан машиныг хилээр оруулдаггүй болго. Нийтийн тээвэр нь сайн явдагсан бол, цэвэрхэн, аюулгүй бол надад
тухайлбал машин хэрэггүй. Ер нь шинэ машиныг олон жил мөрөөдөж, мөнгөө цуглуулж байж худалдаж авдаг байх хэрэгтэй. Одоо явж буй хуучин тэрэгнүүд гялс алга болно. Хэдхэн жилийн өмнө өвөө бенз ямар их байлаа? Одоо хаана байна?
5-рт: Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Нийслэлдээ метро-нд сууж үзчихээд үхэх юм сан, ха-ха.

2 comments:

  1. neeree l niisleldee metrond suuj uzcheed uheh yumsan :)

    ReplyDelete
  2. Хэхэ Ганзо ах бас л зоригтой бичсэн байна шүү :)

    ReplyDelete