Ер нь эмч гоё мэргэжил, муухай ажил гэдэг үнэн юм да. Төгсгөлд нь: цоожин мод.
17 December 2011
Солонгос. Эмнэлгүүд
Эгч Солонгосруу миний зургийн аппаратыг авч явсан юм. Буцааж өгөхдөө зурагнуудаа устгаагүй байна. ЭМЯ-ны шугамаар явсан болохоор эмнэлгүүдээр нь зочилж. Дүгнэхдээ: азийн хувьд авч үзвэл японыг гүйцэх болоогүй ч гэлээ манайхаас бол хол тасарчээ гэж байна, хэ-хэ, аргагүй ээ золиг гэж. Эмнэлгүүд нь тоног төхөөрөмжөөр сайн хангагддаг, манайд томоохон клиникүүдэд байдаг оношлогооны төхөөрөмжүүд хөдөө тосгоны эмнэлэгт нь хэд хэдээрээ байх жишээний. Гэхдээ өвчтөн хүнийг бол ерөөсөө мөнгө л гэж хардаг газар байна гэдэг нь одоо манайд хувийн эмнэлгүүдэд эрчээ авч эхэлсэн үзэгдэл. За тэр яахав, ганц хоёр зураг нийтэлье.






Гадаадаас ирж Солонгост эмчлүүлэгсэд дунд монголчууд тоо толгойны хувьд дээгүүрт жагсдаг юм байна. Энд хийж чадахгүй байгаа мэс ажилбарыг гадаадад хийлгэхгүй өөр яалтай ч билээ. Гэхдээ монголынхоо эмч нарыг муулдаг хүмүүстэй би санал нийлдэггүй. Надад садан төрөл, найз нөхөд, танил тал дотор эмч мэргэжилтэй олон хүн бий. Зөвөлгөө тусламж байнга шахуу л авч ирсэн, дордсон юм алга. Эмчийн ёс зүйд нийцэхээргүй харьцаатай гэж хэлчихээр юм уу буруу зөрүү эмчилгээ, рецепт бичээд өгчихсөн тохиолдол бас байхгүй (гэхдээ Номун эмнэлэг бол (_|_), хэ хэ).
Ер нь эмч гоё мэргэжил, муухай ажил гэдэг үнэн юм да. Төгсгөлд нь: цоожин мод.
Ер нь эмч гоё мэргэжил, муухай ажил гэдэг үнэн юм да. Төгсгөлд нь: цоожин мод.
Labels:
organization,
received
Subscribe to:
Post Comments (Atom)
Хүний ажил мэргэжлийг доромжлоод байгаарай... хүүхээ...
ReplyDelete