Гайхалтай шүү. Монголд засварчин дуудахлаар тэрбээр засвар гүйцэтгэхийн сацуу бусад зүйлийг эвдэж хэмхэлдэг нь энгийн үзэгдэл. Зиг-Загын цахилгаанчин дохиолол тавиулж буй Land 200-ийн нүүрийг тайлахдаа сэртэнгүүдийг нь эзэн нь байхгүй хооронд миний нүдэн дээр хядаж орхисон. Буцаагаад угсрахдаа бүтэн үлдсэн хэд дээр нь тогтоогоод л угсарчихна, тэр бол ойлгомжтой. Өчигдөр орой би Дөлгөөн нуураас хойш байрлалтай цахилгааны засваруудын нэгээр нь үйлчлүүлсэн. Жолоочийн талд гал хамгаалагч байхгүй ээ, бардачок буюу хажуугийн урд хайрцагны ард эсвэл дээр нь байдаг байх шүү хэмээхэд "Би мэднээ" гээд буруу талруу дайраад байсан, 2-3 сэртэн энд тэнд хугалж л орхисон. Хөлдүү пластмасс юухан байхав. Ухаад мэдээж олоогүй, нөгөө талдыг нь би задлаад "Хөөе! Энэ байна!" гэж байж янзлуулсан. Чөмөг царцах гэж байна лэ, гадаа жаахан зогсчихсон чинь. Автын засварчидын тухай би тусгайлан нэг гоё пост ойрмогхон нийтэлнээ.
За тэр яахав, хадуурч байна. Гэрийн кабель жирэлзээд салдаггүй. Дөрвөлжин дамжуулагч дээрээ л масс байгаа бололтой, хөдөлгөхөөр нэг зүгээр болоод, нэг буцаж жирэлзээд болдоггүй. Асуудлыг хамгийн энгийнээр шийдвэрлэсэн. Илүү дутуу зүйл ердөө дэмий, тайлж хаях хэрэгтэй.Тэгээд л шууд холболт. Энгийн коаксиаль кабель шүү дэ. Гол зэсийг нь голтой нь, гадарга бүрхүүлийг нь харгалзан гадаргатай нь холбоход л болоо. Хуруу, шүд л оролцсон. Одоо массалж нерв барахаа больсон.Ер нь хүн төрлөхтний хувьсалд залхуурал болон дайн дажин гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг үнэний ортой шүү. Залхуурсан хүн хамгийн энгийн шийдэл олдог ба нэгнийгээ хөнөөхийн тулд хүний толгой гоц гойд ажиллаж дэндүү дэвшилтэт зүйл санаачилдаг да.
16 December 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment