21 December 2011

УСК

Би ойрд кинотеатрт байтугай зурагтаар ч кино үзэж амжилгүй харайж явсан. Сүүлчийн удаа эхнээс нь авахуулаад дуустал нь ямар кино зурагтаар үзсэнээ санахгүй байна гэхээр удсан байгаа юм. Харин өнөөдөр гэртээ эрт ирсэнийх тансаглаад дарааллаж 2 кино үзэв.
1. The Rite. Anthony Hopkins мэдээж сайн тоглож. Кино байдаг л нэг шашин, буг чөтгөрийн сэдэвтэй юм. Зарс хийлгэсэн хэд хэдэн мөч байсан.
2. Hana-bi. Takeshi Kitano найруулаад уламжлал ёсоор өөрөө тоглож. Мань эрийн кино ямар байдаг билээ, тийм л бүтээл. Үзээд нэг эхэлчихсэн чинь дундуур нь хаяад унтчихаж чаддаггүй, сая л нэг юм дууслаа.

No comments:

Post a Comment