20 December 2011

Хорт хий хэмжигч

Одоо цагт хийморийн дарцаг хадагддаг болсон болохоос биш дээр үед айлууд цонхныхоо гадна градус хэмжигч тогтоосон байдаг байж билээ. Зурагт радиогоор ижил нэг л цаг агаарын мэдээ цацдаг, тэр нь тэс хөндлөн байх магадлалтай болохоор өөрийн нүдэнд итгэсэн нь дээр гэж үзсэнээс тэр. Өнөөдөр гаднаа граудсник хадсан айл байхгүй, шаардлага ч үгүй, гар утсанд нь хүртэл цаг агаарын мэдээ ирж байхад. Мөн хийморийн дарцаг салхины чиг, хурдыг тодорхойлоод өгчихнө, хэ-хэ.
Харин градусникийн оронд хорт хийн агууламж хэмжигч багаж хадвал зүгээр байна. Өглөө цайгаа гал тогоондоо уух зуур хөшгөө хальт нээснээ: "Зээг. Өнөөдөр чинь нүүрсхүчлийн хорт хийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-хөн дахин их байна ш дэ. Өчигдөрийн дэргэд бас гайгүй ээ хө, шөнө дулаахан хоноод нөхдүүд нүүрсээ бага түлсэн бололтой" г.м. яриа өрнөнө шүү дэ.
Тэмцээд дийлэхгүйгээс хойш хотол олноороо ядаж хордож буй хэмжээгээ мэдэж баясцгаая. Үхэхдээ дуу хууртай гэдэг шиг.

No comments:

Post a Comment