15 December 2011

Автын цахилгаан

Асуух зүйл байна: Автомашины цахилгааныг хаана сайн үздэг вэ?
Дараалал бага, баталгаатай газар юм уу хувь хүн санал болгож чадах уу?

Болсон процесс буюу shit happens цувралаас:
Машины mp3 fm modulator ажиллахгүй байхаар нь цогны асаагуураа Зиг-заг дээр шалгуулав. Гал хамгаалагчууд солиогүй, шатаачгүй байсан, сугалаад буцаагаад хийхэд тамхины асаагуур ажиллаад эхлэв. Гэвч mp3 modulator бол таг. Үзүүрт нь байдаг гал хамгаалагчийн утас тасарсан байв. Тэгэхлээр нь зэс утас 2 үзүүр дээр нь гагнуулаад чихчихсэн чинь байдаггүй, хамаг цахилгаан таг. Бодвол гал хамгаалагчууд бөөнөөрөө явчихсан байх. Хянахын ямар ч гэрэл асахгүй, толь хураагдахгүй, тохиргоо нь ч ажиллахгүй, цонх онгойж хаагдахгүй г.м. функцүүд одоогоор байхгүй болчихоод байна. Ерөөсөө түрүүхэн болсон үйл явдал л да.
Оройдоо засвар ороод үзүүлчихмээр байна. Дахиж Зиг-заг ормооргүй байна, дохиолол тавиулж буй 80 машины ард дараалалд хамаг цагаа барна.

1 comment:

  1. booltoor boodog suuritai gal khamgaalagch yavchikhaar ingeed khamag yum baikhgui bolchikhdog yum baina lee.

    ReplyDelete