Танилцацгаа. Джон Тейлор (1703-1772). Тухайн цаг үедээ алдартай эмч хэмээгдэж явсан нэгэн. Өөрийгөө II Георгын болон Ромын хамба ламын хувийн эмч гэдэг байв. Нүдний өвчний мэргэжилтэн. Европ тивээр тойрохдоо хэдэн зуун хүнийг сохолж орхисон. Шинээр ирсэн хотдоо олон түмнийг цуглуулж хараа сэргээнэ гэж зарладаг байж. Тэгээд эмчлүүлэхээр ирсэн улсын нүдний торлог дээр зүсэлт хийгээд, боолтыг 7 хоног авч болохгүй гэнэ. Энэ хооронд мэдээж нүүгээд өөр хотод оччихно. 1750 онд Иоганн Себастьян Бахд хагалгаа хийсэн бөгөөд Бах хэдэн өдрийн дараа өөд болсон. Түүгээр зогсохгүй 2 жилийн дараа Георг Фридрих Генделийг сохолсон.
16 December 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment