"Россия вперед!" гэсэн лозунгийг "Роисся вперде!" гэж гуйвуулсан хэллэг бий. ОХУ-д одоо байгаа нөхцөл байдлыг энэ үг яг сайхан илэрхийлнэ.
Хойд хөршид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэд нь жагсаал цуглаан хийгээд үймээн самууны ирмэг дээр ирчихээд байна. Төрийн хяналтад байдаг мэдээллийн хэрэгслүүдээр бодит үнэн цацагдахгүй байгаа нь ойлгомжтой. Ганц гарц нь интернэт. ЖЖ буюу LiveJournal сүүлийн хэдэн өдөр гацаатай байгаа бөгөөд нөхдүүд twitter, facebook-ээр зэвсэглэж байна.
Навальный (нэг, хоёр, гурав) болон сөрөг хүчнийхэн олноороо баривчлагдсан байгаа. Хэв журмын зөрчил гээд 15 хоног торны цаана.
09 December 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment