05 December 2011

Гэр хороолол

Монголын ямар ч хот, аймаг, сумын төв гэр хороололгүй болно гэж худлаа. Гэр хороолол байсаар ирсэн, одоо ч байгаа, ирээдүйд ч байх л болно. Тиймээс хувь тавилантайгаа эвлэрээд яавал гэр хороололд хүн амьдархад тав тухтай болох вэ гэдгийг бодож үзэх нь зөв.
1. Гудамжуудыг нэвт нэвт болгох. Гарц гарам хааж хашаа барьсан нөхдийг нүүлгэж боломжтой бол гудамжуудыг нь хар замтай болгох хэрэгтэй.

2. Цэвэр бохирын асуудал. Техникийн боломж бүрдсэн газруудыг бага багаар нь цэвэр бохир усны шугам сүлжээнд холбож л байх хэрэгтэй. Нэг шугам татаж өгөөд, түүнд холбогдох зардлаа айлууд өөрсдөө гаргана биз. Одоогоор боломжгүй байгаа бол ёмкость газар бул, хэдэн айл дундаа гүний худаг өрөмдүүл.
3. Халаалт. Цахилгаанаар халдаг системд л шилжихгүй бол утаа тортгоосоо сална гэж байхгүй. Хэмнэлтэй зуух явцуургүй. Паар тавина уу, шалнаасаа хална уу хамаагүй. Юм л шатаадаггүй байх хэрэгтэй. Цахилгааны үнээ бууруулах, ялгавартай тарифт шилжих г.м. гарц бий. Гол асуудал: эрчим хүчний хүчин чадал, хүрэлцээ. Юун халаалт, цахилгаан бараа ажиллахааргүй тог ирдэг шүү дэ.
4. Ариун цэвэр. Үнс, угаадас, хогноосоо салах хэрэгтэй шүү дэ. Хашаа хаалгаа гудамжаараа ижилсүүлэх, новшийн банзан хашаанаас салж салхи нэвт үлээх зай завсартай хашаанууд барих нь зөв. Мөн ногоон байгууламжийг мартаж болохгүй. Хашаа болгонд мод бут суулгах хэрэгтэй.
Нэг дор үлгэрт гардаг шиг өөрчлөгднө гэж юу байхав. Бага багаар нь мэрэх хэрэгтэй. Яваандаа гэр хороолол барилагжиж, хувийн байшинууд бүхий район болох ч юм билүү.
Мэдээж бид энэ насандаа эдгээр өөрчлөлтүүдийг үзэхгүй байх, хэ-хэ.

No comments:

Post a Comment