Манай улсад архины тухай яриа үеэс үед ам дамжиж бараг ардын аман зохиолын хэмжээнд хүрсэн. Нэг удаа Мөөеэ аварга Баянаа аваргатай... гэж эхлээд л цааш шил шилээр нь, авдар авдраар нь хуссан тухай түүх хар мянга бий. Ийм балай яриа хэнд хэрэгтэй юм? Түүний дор "Кээвт! Кээвт!" гэсэн бичигтэй барилддаг түүх хамаагүй хөгжилтэй.
Хүүхдийн даахь авах, цол шагнал угаах г.м. бүхий л арга хэмжээ архинд умбана. Хөдөөний найр бол ерөөсөө л хавтгай архидалт. Яахав, хэн нэгэн нь өөд болоход далимдуулаад архидчихгүй юм да бас одоохондоо. Уг нь гутраад, гунигаа тайлаад 100 татчихад харшлах зүйлгүй мэт, хэ-хэ. Хөдөө гадаа зорчиход яадаг билээ? Эзнийг нь голоод байна уу идээг нь голоод байна уу гэж ирээд шахна. Зочныг тасалж, гахай нохой болгоод буцаавал туйлын сайн, аян зам нь өлзийтэй байх болно. Хэн нэгэнд хүндлэлээ илэрхийлэхдээ багш шавь гэлтгүй нөгөө л лонхтой зүйлээ барина. Хор хундаглачихаад "Эрүүл энхийн төлөө" гэж дооёлно.
Би хувилгаан дүрийг хэзээ ч олохгүй, гэгээн ариун цагаан мөр татуулсан үйл хэрэг хийж яваагүй ч гэлээ сүүлийн үед сархадыг жигших болоод байгаа
No comments:
Post a Comment