Утсан дээр сүүлийн өдрүүдэд хуримтлагдсан зурагнууд.
Чингис зочид буудал, Тэмүүжин-2 рестораны эрэгтэй 00-ийн өрөө. Ямар учраас хаалганууд цөмөрснийг таагаад байх зүйлгүй: хүн тогос шувуу, сармагчин, арслан, гахай гэсэн дөрвөн үе шатыг дамжиж согтдог гэж байгаа, арслан байхдаа л хийсэн хэрэг байна.Бидний өмнө suzuki escudo гэдэг тэрэг явна. Grand vitara-гийн дотоодын буюу японыхоо зах зээлд зориулсан загвар, тиймээс жолоо нь буруу гар талд. Ерөнхийд нь авч үзвэл: хажуу тийш онгойдог багаажтай машиныг араас нь хараад зөв, буруу талдаа руль-тэйг нь хялбархан тогтоож болно. Хаалга хаашаа яаж онгойхыг бариулын байрлалаар төсөөлөхөд хангалттай. Машины араас ачаагаа авсан хүнийг шууд зорчих хэсэгрүү (автозамруу) гаргуулахгүйн тулд хаалга нь хашиж байх ёстой.Дугуй засвар. Чин сэтгэлийн орь дуу. Бумбараа! Чи үүнийг хардаг ч болоосой :-)Бөглөрөлд орчихоод есөн шидийн зүйл ажиглаж байхад энэ зарлал таарсан. Америкаас орж ирсэн laptop-ууд хэд гэж буйг сонирхохоор сайтруу нь орж үзлээ. Үнэ нь мэдээж алга. Бараа бүтээгдэхүүний хэвлэмэл болон онлайн танилцуулгыг үнийн дүнгүй нийтлэх нь новшийн гэгч үзэгдэл юм байна гэсэн дүгнэлтэнд сүүлийн үед хүрээд байгаа. Мөн тус сайт байж болох хамгийн хялбар аргаар бүтээгдэж: ерөөсөө ганц зураг.Ажлын газар. "Хөлөөрөө хөндөж тог салгаваа!" санамж.Би ийм сайхан зүйлтэй болсон. Хүмүүс хэн нэгний машиныг хааж зогсохлоороо урдаа утасныхаа дугаарыг үлдээдэг биз дэ? Би ч гэсэн цаасан дээр бичээд үлдээдэг байсан. Одоо санаа амар, энийг орхиж байна. 99096066 гэсэн дугаартай байх минь яалаа гэж бодогдсон. Тэгвэл зөв буруу харна гэж байхгүй, аль талаас нь ч уншсан ижил. Ганц орон л зөрлөө, түй гэж!
21 December 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment