Та нарын хувьд ямар ажил мэргэжилтэй хүнийг хамгийн зовлонтой, үйлээ үзэж хуйхаа маажсан ажил хийдэг гэж үзэж байна? Хэн нервээ дээдийн дээдээр барж байж хэдэн халтар цаасны үзүүрээс барьдаг вэ?
Миний хувьд жолооны дадлагын багшийн ажил туйлын хэцүү санагддаг. Мэдээж өөр зөндөө зовлонтой ажил бий л дэ. Зах зухаас нь: цэцэрлэгийн болон 10 жилийн багш, тээврийн жолооч, асрагч, сувилагч, хот цэвэрлэдэг ТҮК-ийнхэн, алтны нинжа нар г.м. тоймгүй урт жагсаалт бий.
Энэ дундаас яагаад жолооны багш гэж?
Жолооны багш дээр нэг дүнхүү нөхөр таархад л 45 хоногийн дотор мань хүний амьдралыг 45 хоногоор богинсгох юм уу 49 хоногийг нь тоолуулахад бэлэн болгоно. Яагаад ч засал авдаггүй, хэд хэлээд ч ойлгодоггүй, энэ нөхөр тархитай юу гэж тоглоомчгүй бодогдохоор хүн тааралддаг л юм билээ. Би 97 онд жолооны курст суухдаа өөрийн биеэр мэдэрч, 2 цэхрээрээ харсны хувьд хэлж байна. Шанаадаад авах хэцүү (заримдаа ядаж байхад эмэгтэй хүн байж таарна), эвээр хэлэхэд ойлгосон юм шиг толгой дохичихоод МАЗ-ын урдаас халз довтолгоо хийдэг хүмүүс бий шүү, хэ-хэ.
Төгсгөлд нь нэг видео (Я не в рубашке родился. А опыт не пропьеш!): http://youtu.be/u3vGldoI9hc
24 December 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment