Өчигдөр орой болсон үйл явдал. Би гэртээ 23 цагийн үед ирсэн. Машинд ачаа их байсан тул 2 удаа зөөвөрлөх хэрэг гарсан. Эхний ээлжээ оруулчихаад буцаж гархад лифтчин авгай 1 давхарт лифт зогсоож харагдсан. Би гарч үлдсэн ачаагаа аваад орох мөчид нөгөө лифтчин орцны хаалга хар тэнхээгээрээ түлхэдэг байгаа. Түс тас гээд л явчихсан, торонд байсан архи хага үсэрчихлээ л гэж хамгийн түрүүнд бодогдсон (байгууллагын ёлка-ны архинууд байсан юм, цус гэж). "Та чинь яаж байнаа? Ингэж хүчтэй хаалга түлхэж гардаг нь ямар учиртай юм, цаана нь хүн байж болно гэж боддоггүй юм уу?!" гэж нилээн ууртай хэлээд зөрөөд орцондоо оров. Архи хагарсангүй хэмээн баярласан чинь... цын-цырырын! Хаалганд цохиулах мөч арай хөнгөн тор барьсан гараараа хаалганы бариулнаас барих гэж байсантай давхацсан, тэр гарт маань машины түлхүүр давхар байв. Үр дүн нь энэ:
Өнөөдөр өглөө Master key төв орсон боловч хаалттай байв. Хүссэн хүсээгүй Зиг-загруу зүглэв. Удирдлагатай түлхүүрний корпус 35 мянга гэдэг юм байна, улаан шулаа.
This comment has been removed by the author.
ReplyDeleteFFFFFFFUUUUUUUU БОЛЖ ДЭЭЭ ХЭХЭХЭХЭ
ReplyDeleteХАЙРАНН ЮМ
ReplyDeleteБлогтой хүн гэсэн шиг хаппенсууд тохиолдох юмаа..:(
ReplyDelete