Багш нарын ажил хаялтыг юу гэж бодоцгоож байна? Зөв? Буруу?
Миний бодол: Зөв.
Зөв зөвдөө эмч нар багш нарыг дэмжиж эрч нэмж ажлаа хаях хэрэгтэй. Яг тодорхой үр дүнд хүртлээ тэмцэх хэрэгтэй гэж би бодож байна. Айвал бүү хий, хийвэл бүү ай! Олуулаа, зэрэг, зохион байгуулалттай хөдлөх юм бол тодорхой амжилт олох байх. Засаг төрийн зүгээс хөдөлгөөнийг сарниулах, хагалж бутлах, айлган сүрдүүлэх, түр аргалах гэсэн оролдлогуудыг хийж байгаагийн гэрч нь бид болж байна. Ерөнхий сайд уулзаж хичээл эхлүүлэхийг хүссэн, ажил хаясан өдрүүдийн цалинг олгохгүй гэв, янз бүрийн захиалгат гэмээр нэвтрүүлэг сурвалжлагууд зурагт радио, хэвлэл мэдээллээр цацагдаж буй нь үүний илрэл.
Би яагаад эдгээр хүмүүсийг дэмжиж байна гэвэл: эд нар мөнгө төгрөг авч жагсаж цуглаагүй, аль нэг нам жигүүрийн далбаан дор далдагнаагүй, зүгээр сууж байгаад мөнгө төгрөг нэхээгүй. Манай улсын сэхээтэн давхаргын гол төлөөллийн нэг болох эмч, багш нар. Боловсролтой улс. Үүрэг хариуцлагаа ухамсарладаг хүмүүс болохоор өдий олон жил салбаруудаа нураачихгүй өчүүхэн бага цалин хөлсөөр ажилласаар ирсэн. Эрүүл мэнд, боловсролын салбарыг аль нэг сайд гарч ирээд өөд татчихсаныг би нэг л санахгүй юм байна.
Нэмэлт: бэлэн мөнгө тараадаг үзэгдлийг үндсээр нь үгүй хийх хэрэгтэй байна. Бэлэн бусаар бол болно. Оюутны 70 мянга гэдэг бол цэвэр санал худалдаж авах санаа агуулсан акц. Хүний хөгжил, Эх орны хишиг... мэдээж өгч байгаа юм хойно авч л байгаа юм л да. Гэхдээ сайн бодоцгоогоорой.
16 December 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Багш нарыг 2 гараа өргөөд дэмжиж байгаа шүү
ReplyDeletehttp://warrior.blogmn.net/80204/bagsh-nariin-ajil-hayalt.html
ReplyDelete