Гадаадад ажиллаж амьдарч, сурч буй уншигчиддаа нийслэлийн төрхийг харуулсан нэг пост зориулахаар шийдлээ. Хөөрхийс, ар гэр, нутаг усаа санаж байгаа байлгүй дэ.
Хот утаандаа бариулсан хэвээрээ байгааг бахархалтайгаар мэдэгдье.Дөчин мянгатын байруудыг улирч буй жилд ижил өнгө төрхтэй болгосон. Надад лав таалагдаж байгаа, хуучин хамуутсан мэт байсныхаа дэргэд сарнай.Хотын төвд (гоё гэж хэлж чадахгүй) Марко Пологийн хөшөө шинээр боссон.Драмын театр 80 жилийн ойгоо хийж байна.Таны мөрөөдлийг регистержүүлэх төв үйл ажиллагаагаа явагдаж байна. Хоцорвоо.Сүхбаатарын талбайгаас конус хэлбэртэй пуужин хөөрхөд бэлэн болж.Ингэхэд, гадаадад буй нөхдөөс нэг зүйл асууя. Байгаа газрын тань төв талбай дээрх гацуур нь ямар байна? Жинхэнэ гацуур тайраад авчирсан байна уу эсвэл хиймэл юм уу? Хиймэл бол хэлбэр нь жинхэн мэт үү үүн шиг конус уу? Европ болон Хойд Америкт жинхэнэ гацуур ойгоос тайрч авчирч байрлуулдаг гээд байгаа. Хуучин Союзын улсууд болон манайх ой модоо хайр гамгүй сүйтгэдэг мөртлөө ганц гацуур дээр худлаа экологид санаа зовдог дүр эсгэж ийм үзээрийн конус байрлуулдаг гэсэн, шалгамаар байна.
28 December 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Хятадад бол юу ч байхгүй ш дээ ккк. Харин том дэлгүүрүүдийн гадаа дан хиймэлээрээ
ReplyDeleteUtaatai ch gesen saihan haragdaj bna. Ergeed ochih eh orontoi bna gedeg yugaar ch solishgyi chuhal yum daa. Goyo niitlel bna, bayarlalaa.
ReplyDelete