Би нэг орос хуульч залуугийн тухай өнгөрсөн намар дурдаж байсан да?
Тэрбээр одоо РосПил гэдэг олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлээд, сайт (http://rospil.info/) ажиллуулаад, иргэдээс хандив аваад, хуульчидыг хөлсөлж эхлээд байна.
Зорилго нь юу юм бэ гэж үү?
Иргэд мэдээлэл өгнө, тэнд, ийм яам тамгын газар, засгийн газрын агентлаг, төрийн өмчит компанид хэт өндөр үнээр бараа үйлчилгээ шахаж байна, тендер будилаантуулж байна, дарга нь идэж ууж байна г.м. Сайт дээр мэдээллийг нь дэлгэлээ, шинжээчидийн баг гарлаа, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүллээ, хуульчид прокуратурт хандлаа. Хандаад зогсохгүй араас нь байнга хөөцөлдөж, луйварчин, татвар төлөгчидийг мөнгийг буруу зүйлд үрсэн этгээдэд хариуцлага тооцуулж байгаа. Хэд хэдэн том тендерийг хүчингүй болгоод, ганц хоёр хурган дарга нарыг хоолноос нь салгачихсан суугаа эр. Төрийн өмчит том компаниудын (тэр дундаа Транснефтийн) шүдний өвчин нь. Гоё ролик гишүүд дэмжигчид нь хийж:
14 February 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment