08 August 2011

20 жилийн дараа

Холбоотой урд жилүүдийн нийтлэлүүд:
1. 2008. 18 жилийн дараа
2. 2009. Концерт дөхөж байна
3. 2009. 19 жилийн дараа
4. 2009. 19 жилийн дараа. 2-р хэсэг
5. 2010. Кинопробы
Жил болгоны 15-даар Виктор Цойн дурсгалд зориулсан тоглолт явагддаг. 2008 оноос хойш би Үлэмжтэй тасралтгүй үзэж байгаа. Цойн улаан фэн гэж өөрийгөө би хэлэхгүй, сонссоор ирсэн, хүн болж бүрэлдэн тогтноход 80-аад оны төгсгөл, 90-ээд оны эхэнд уран бүтээлүүд нь надад сайн нөлөөлсөн. Тэр үед Высоцкийн шүлэгнүүд, Шукшины өгүүллэгүүд бас гүнзгий хөндөж билээ, оюун ухааныг. За тэр ч яахав, үндсэн сэдэвтээ шилжье. Найман онд багын анд Хуягаа (Gang буюу Ганхуяг) тоглож байсан, дараачийн 2 жил нь Төмөрөө. Энэ жил Төмөрөө Дорнодод ажилд хатаагдсан сурагтай. Тиймээс Хуяагаа тоглолт хийх төлөвтэйг Үлэмж мэдээллэж байна. 15-ны өдөр нэг дахь таарч буй тул 5 дахь, хагас бүтэн сайны аль нэгэнд нь тоглолт явагдах болов уу. Хамтран үзэх сонирхолтой, намайг таних нэгэн нь байвал хандаарай, эрт билет болон гайгүй суудал захиалах хэрэгтэй байна. Огт танихгүй хүнтэй үзэхгүй. Муу мэдээ: би нөгөөдөр Хөвсгөл томтлолтоор явах магадлалтай байдаг. Ямартаа ч хүмүүсийг хооронд нь холбож өгнө.

1 comment:

  1. Ulemj yariagui tag bson... hezee gedgiig n taah geed meregch tologchid handdag yum uu geel baij bna daa.... Ganzo ugui bol togloltin surag ch ugui bolhiimaa

    ReplyDelete