07 August 2011

Шорлог хийв

UPD 2011.08.07 22:17
Өчигдөр орой Жигжид орж найзуудад бас шорлог хийж өгөв.
Сайхан сууцгаасан.2011.08.06 17:47
Шорлогтой холбоотой бас нэг пост энд бий.
Аавын хашаанд шорлог хийхээр өчигдөр төлөвлөв. Хусны нүүрс авах гэж Home plaza, тунель дээрх Сансар худалдааны төв, кино үйлдвэрийн урд байрладаг Everyday, Миний дэлгүүрийн Норжин салбар, XI хороололын Номин супермаркетаар орсон боловч эсвэл байхгүй, эсвэл дууссан гэсэн хариулт авав. Скай худалдааны төв аминд орсон до хөөрхий. Солонгос нүүрс нь дуусаж, монгол нь кг нь 4500 төг. гэж байна.
Аавынд шорлог хийхэд нэг хүндрэл бий - мангаал байхгүй. Тиймээс гар доорх материал ашиглаж хашлага үйлдэв. Мөн өөртөө суух сандал 2 тайрдас, нэг банзнаас ураллаа.
Махаа үүрээр амталж дарчихаад, тавтын бидонд хийгээд ирсэн юм. Ингэхэд, Сэлэнгэ аймгийн манай ажилтан надад орос цуу(уксус)-гаар биш лимоны кислотагаар шорлогны махаа амраасан нь дээр гэж аль 4 сард зөвлөсөн юм. Махаа амраахдаа: хэрчээд, кислотатай ус нэмээд, давс, хар перец, нунтаг сармис, шорлогны амтлагч, укроп, петрушка, лаврын навч, солонгос цуугаар амталсан.
За тэгээд жаахан модоор галаа өрдлөө дө. Газын хошуу гэж сайхан зүйл гарснаас хойш гал өрдөх ч тоглоом болсон до.
Цааш зүгээр техникийн асуудал. Нүүрсээ цогшуулаад, махаа төмс, ананастай шор төмрөнд сүвлээд жигд шарах. Ананас хийдгийг мөн Сэлэнгээс сурсан юм. Бас нэг анхаарах зүйл - махаа пивоор шүрших хэрэгтэй, шүүстэй болдог юм. Коланы саванд пиво хийгээд тагийг нь дутуу эргүүлэхэд шүрших төхөөрөмж бэлэн.Ням-ням.Дахиад л шорлоод, дахиад л шарна. 6 шор төмрөөр 3 ээлж гаргав.Сайхан хооллоорой.Энэ зурагнууд хэдхэн цагийн өмнөх. Одоо Сэк-ийн зусланруу гарах гэж байна. Тэнд бас шорлого хийнэ, хэдэн найз хүлээж байгаа. Шорлогоны даллага авсан өдөр бололтой.

No comments:

Post a Comment