30 August 2011

50 100

2011.08.11-12. Мөрөн. 50 100 нэртэй зочид буудал.
Өрөөний ерөнхий төрх нэг иймэрхүү. Гэрэл нь шатчихсан, зөвхөн ханы люструуд асаж байв. Мөн халуун ус байхгүй. Кочегар яасан ч гэлээ, нэг шалтгаан хэлж байсан.
Гэхдээ таалагдсан, энэ буудал. Цэвэрхэн, ажилчид нь уриалагхан, хувцас хямдхан угаагаад өгчихдөг, мини-бар нь сонголттой.
Цонхоор харвал.
Хэдэн өдөр машины тэвшинд хэвтсэн чемодан минь.
Аялагчидад ээлжит зөвлөмжөө (өмнөх нь: нэг, хоёр) өгье. Буудалд буугаад шүршүүрт орно. Улмаар бандага, оймсоо угааж таараа. Хурдан хатаах энгийн арга - салхинд байлгах. Тиймээс онгорхой цонх бараадуулж байрлуулах хэрэгтэй. Гэвч хаалга гэнэт онгойх юм уу хүчтэй салхилхад ийш тийш хийсэх гээд байдаг тал бий. Энэ үед буудлын стакан, аяга юм уу үнсний сав хэрэг болно до.

2 comments:

  1. Шинэ үеийн нойлд цаас дэвсэх аргыг шууд хэрэгжүүлж эхэллээ...данке :(

    ReplyDelete
  2. huvsguliin 50 100 bna

    ReplyDelete