08 August 2011

Холимог хуурга

Холимог хуурга гарсаар, уншигчид ээлжит порцоо авсаар.
Шатахууны үнэ нэмэгдсээр. Зуслан дээр зурагтгүй, сонин хэвлэл уншиж амжихгүй явж байтал нэг мэдхэд л 90 төг. нэмчихсэн байв. Это 3,14zдец господа-товарищи!
Нэгэнт нэрээ товчилох санаа төрсөн юм бол гоё, өвөрмөц зүйл сэдэх хэрэгтэй. Тухайлбал "Та Чи" гэхийн оронд "Тал чих" гээд Evander Holyfied-ийн хазуулсан чих шиг хэлбэртэй боорцог хийх хэрэгтэй.ЕБС-ийн сурагчидад зориулсан зарууд орцны үүднээс салахаа байлаа. Хуучин бамбарууш кафе. Гадаа машины зогсоол дээр дуудлагын жолоочийн утас бүхий пайз байна.Мөн 00-д нь ч гэсэн.Дусал залгуулаад сууж байхдаа штативын хөлний зураг авав. Тасгууд нэг нэгнийхээ штативыг хусдаг бололтой, ЛОР гэж тамгалж байхыг бодоход.
Лифтэнд.Шинэ үг - пивор.Төгсгөлд - уншигч Нямбаагаас ирсэн зураг. Үүнийг урласан хүнийг дээрх дамжаануудад суулгах нь зөв байх.

No comments:

Post a Comment