2011.08.11. Архангайн Тариатаас өглөө эртлэн хөдөлж Хөвсгөлийн Жаргалант орсон.
Замд франц жуулчид ачсан Орхоны номер бүхий делика машин зогсож харагдав. Дугуйн ажил хийж байсан 2 монголоос нэг нь гараа өргөв. Зогслоо. Дугуй хагарчихаад, запаасаа тавьсан чинь хий арай л сул байна, насос байвал өгч туслаач гэв. Насос бидэнд байсан, өглөө. Хий шахах зуур ойр зуур 1-2 үг солив, жуулчидтай болон 2 монголтой.Тэгсэн, тарвага идэхүү гэж байх юмаа. Монголчуудаа гэж, хаа хамаагүй, сайн танихгүй хүмүүст хориотой ангийн мах гаргаж л байдаг, сайхан хэнэггүй улс да, хэ-хэ. Бидний нэг нь байгаль орчны байцаагч байвал яах юм? Тэрхийн цагаан дээр хонохдоо тулам худалдаж аваад өөрсдөө боосон гэнэ. Француудыг тарвага идээгүй, өөрсдийн шувууны хоол шиг зүйлээрээ л болгох юм да гэж байв. Тур-фирмийн нөхдүүд биш, санамсаргүй халтуур олдонгуут 5 францыг ачаад Эрдэнэтээс Тэрхий цагаан, Мөрөн маршрутаар явж буй нөхдүүд байна лэ. Бид ч яахав, нэгэнт өчигдөр нь алаад, боогоод, талыг нь идчихсэн тарвагыг эргүүлээд амилуулах биш дэ гэж бодоод хэд огтлоод л авсан. Болсон идээнээс буцалтай биш.Энэ овоо - 2 аймгийн хил. Овоон дээр Хөвсгөл аймгийн ажилтнууд тоссон. Тэгсэн ойд холгүй гэнэт утаа гараад эхлэв. Багийн дарга очоод ирсэн, самарчид. Энэ жил самар жимс хаа газар хангалттай гарч. Дагаад гэдэсний өвчин, ойн түймэр салахгүй дэ золиг.Урагшаа - Архангайн Тариат.Хойд зүгт - Хөвсгөлийн Жаргалант.
21 August 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment