18 August 2011

Дахиад Мөрөнд

Өчигдөр орой Мөрөнд буцаж ирэв. G-mobile-ийн модемоор нэт-д нэвтрэх гэсэн болдоггүй. Харин өглөө босоод дахиад үзсэн чинь давгүй хурдтай орж байх чинь. Буудалд халуун ус байхгүй хэвээрээ, тиймээс чийрэгжилт дахин явагдсан. Гэхдээ хувцас угаалгаж, индүүдүүлж болдог нь сайшаалтай. Мөн лхагва гариг болгон Хөвсгөл аймгийн төвд согтууруулах ундаа худалдаалдаггүй юм байна. Өдөр Рашаант сумаар дайраад, замдаа нэг хоноод Улаанбаатар орно. 5 дахийн оройдоо л очих болов уу. Зүүн урагш хөлгийн жолоо чигэллээ.

No comments:

Post a Comment