2850 км явах маршрутыг ажлын залуу тооцож гаргав. Интернэт сумын төвүүдэд удаан ч гэсэн орж ирэх байлгүй гэж найдаж байгаа. Моби-гийн сүлжээ байхад гар утаснаас ч орж болно.
Блог амьсгал хураахгүй. Автоматаар мэдээллүүд нийтлэгднэ.
Цойн өөд болсны 20 жилийн ойн дурсгалын концерт үзэж чадахгүй явж буйд л сэтгэл дундуур байна. Түрүүхэн Үлэмжтэй ярьсан. Атаархаж байна шүү, нөхдүүдэд.
Харшилын эсрэг эм тариагаар бүрэн зэвсэглэж авсан. Аллергийгаар үхсэн хүн л гэж дуулаагүй, гайгүй байх.
9 хоногийн дотор 12 сум (Жаргалант, Шинэ-Идэр, Мөрөн, Түнэл, Тариалан, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Ринчинлхүмбэ, Баянзүрх, Арбулаг, Рашаант), 1 тосгоноор (Хатгал) орно.
Сайн сууцгааж байгаарай. Пока.
Төгсгөлд нь: аль 2009 онд Хөвсгөлийн эрэг дээр авсан хэдхэн секундын бичлэг.
10 August 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment